Хөтөлийн цементийн үйлдвэрийн даргыг баривчилжээ

shoovdor  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал А.Шоовдорыг энэ долоо хоногийн даваа гаригт цагдаагийнхан баривчилжээ. Учир нь түүнийг авлигын хэргээр шалгаж эхэлсэн байна.

Түүнийг Дархан-Уул аймгийн Дархан сумын хорих 445 дугаар ангид хорьж шалгаж байгаа юм. Их хэмжээний авлигын хэргээр түүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа. Хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг мөн байцааж эхэлжээ. АТГ-аас А.Шоовдорт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьд 1987 онд ашиглалтанд орсон ба 870 гаруй ажилтантай төрийн өмчит томоохон үйлдвэрийн нэг юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …