ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

munkhГадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахараг 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.

Суурин төлөөлөгч Наоми Китахара НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд болон 2017 оноос хэрэгжиж эхлэх “Улс орны хөтөлбөр”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Засгийн газраас нийгмийн хөгжлийн асуудлаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг удахгүй УИХ-аар хэлэлцэж, батлахаар төлөвлөж байгааг мэдээллээ. Залуучуудын хөгжил, боловсролын асуудлаар хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Гадаад харилцааны сайд хүсэлт болгосон байна.

Нью-Йорк хотноо 2016 оны 9 дүгээр сарын 6-7-ны өдөр болсон НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар НҮБХАС-аас Монгол Улсад 2017-2021 онд хэрэгжүүлэх “Улс орны шинэ хөтөлбөр”-ийг баталсан. НҮБ-ын Хүн амын сангаас ирэх 5 жилийн хугацаанд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, залуучуудын хөгжил, жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 15.1 сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүдийг ирэх онуудад хэрэгжүүлэх юм.

Гадаад харилцааны яам

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …