Төмсийг гоо сайхандаа ашиглах нь

Түүхий байгаа үедээ төмс нь арьсыг татах, хаван бүлцэнг багасгах үйлчилгээтэй бөгөөл чанасан төмс тэжээл өгч чийгшүүлдэг. Төмсөөр хийх бүх төрлийн масканд сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, өндөг болон бусад төрлийн хүнсний ногоог хослуулж болно.

Маск 1 

Маскыг бэлтгэхдээ цэвэрлэсэн нэг ширхэг төмсийг сүүнд чанаж нухна. Дараа нь халуун бүлээн хэвээр байгаа хольцыг нүүр хүзүүндээ тавина. Дараа нь бүлээн усаар угааж маскаа арилгана. Энэ маскыг тогтмол тавьснаар арьс торгомсог болж, царайны өнгө сэргэдэг. Өнжөөд нэг удаа 20-30 минут тавиад цэвэрлэнэ.

d5d5a718bb6bec39big

Маск 2

Мөн дунд зэргийн төмсийг хальстай нь чанаж цэвэрлэн жижиг ширхэгтэй үрэгчээр үрж 1 ширхэг өндөгний шар уураг 1 халбага ургамлын тос эсвэл оливын тос, нэг амны том халбага сүү нэмж сайтар хутгаад нүүр болон хүзүүндээ түрхэнэ. Маскаа арилгахдаа буцалсан бүлээн усаар угаана. Нөлөөг нь сайжруулахын тулд бүлээсгэсэн шар айргаар угааж болно.

Маск 3
Төмсний маскийг бэлтгэхдээ тослог болон хуурай гэсэн хоёр төрлийн арьсанд зориулан бага зэрэг ялгаатай бэлтгэнэ. Хэрэв та тослог арьстай бол 1-2 ширхэг чанасан төмсийг нухаж, өндөгний цагаан, нэг халбага зөгийн балтай хольж бэлтгэж болно. Түрхэцээ бүлээн дээр нь нүүрэндээ тавиад 20-25 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
611abf8fc3f6a634big
Маск 4
Харин хуурай арьстай бол чанасан төмсөө хоёр хоолны халбага сүү, нэг ширхэг өндөгний шартай холино. Нүүрэндээ жигдхэн түрхэж 20-25 минут байлгасны дараа бүлээн усаар угааж арилгана. Энэхүү маскийг долоо хоногт хоёроос доошгүй тавибал үр дүн нь илт мэдэгдэх болно. Төмсөө хальстай нь чанахаа мартуузай.
71c6c7767de96662big
Маск 5 
Суга болон өвдөг, тохойны харыг арилгахдаа түүхий төмсийг хэрчиж тавина. Дараа нь цайруулах арьсыг төмсөөрөө 5-10 минут үрнэ. Өдөр бүр энэхүү аргыг хэрэглэж болно. Бүлээн усаар зайлж цэвэрлэнэ.
Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …