Дэлхийн шилдэг өндөр барилгууд тодорчээ

e94079c6c83367afgreatӨндөр барилгуудын мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг Emporis компанийнхан дэлхийн шилдэг тэнгэр баганадсан барилгуудын чансааг гаргажээ. Чансааг Хятадын Shanghai Tower цамхаг тэргүүлсэн байна. 632 метр өндөр энэ оффисын барилгыг Gensler архитектурын товчооны хийсэн зураг төслийн дагуу барьсан юм. Шанхай хотын энэ цамхаг Дубай хотод сүндэрлэсэн 828 метр өндөртэй “Бурж-Халифа” барилгын дараа дэлхийд өндрөөрөө хоёрт бичигддэг билээ.

Мөн энэ барилга Хятадын хамгийн өндөр цамхагт тооцогддог. Эрчим хүч, дулааных нь асуудлыг шийдэхийн тулд уг цамхагийг халуун савны ажиллах зарчмын дагуу угсарсан байна. Гадна өнгөлгөөг нь хоёр давхар гадаргуутай хийжээ. Хүчтэй салхи гарсан ч гэлээ цилиндр хэлбэртэй эргүүлэг каркас нь цамхагийг тэнцвэр сайтай болгодог гэнэ. Сонирхолтой нь, энэ барилгад суурилуулсан цахилгаан шат дэлхийн хамгийн хурдан нь бөгөөд уг шат секундэд 20,5 метр зайг туулах чадвартай юм.

Чикаго хотод байрладаг Олон улсын зөвлөл мөн Шанхай хотын уг барилгад тэргүүн байрыг өгчээ. Emporis компани уг шалгаруулалтыг 2000 оноос хойш явуулж байгаа билээ. Энэ удаа уг шалгаруулалтад 2015 онд баригдсан 100-гаас дээш метрийн өндөртэй барилга, байгууламжууд орсон байна. Ялагчийг тодруулахдаа архитектурын шийдэл болон бусад үзүүлэлтүүдийг нь тооцож үзжээ.

Дэлхийн шилдэг өндөр барилгууд:
1. Шанхай хотод сүндэрлэсэн Shanghai Tower
2. Москва хотод баригдсан “Эволюция” цамхаг
3. Милан хотод босгосон II Dritto барилга
4. Наньчан хотод сүндэрлэсэн Jiangxi Greenland Zifeng Tower
5. Мельбурн хотноо баригдсан Abode318 цамхаг
6. Майамид сүндэрлүүлсэн Icon Bay барилга
7. Дубай хотноо баригдсан D1 Tower
8. Нью-Йорк хотын 432 Park Avenue цамхаг
9. Вена хотод сүндэрлэсэн Citygate Tower
10. Торонто хотод баригдсан ПСЕ II барилга

Эх сурвалж: www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …