Иргэн Д.Ариун-Эрдэнэ ТҮК-ийн ажилчдад амны хаалт бэлэглэхээр болжээ

0d9eea60f9f1dc7abigНийслэл хотын утааны улирал эхэлсэн энэ үед их ажлыг нугалдаг хүмүүс бол ТҮК-ийн ажилчид. Иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдруулахын төлөө өглөөнөөс орой хүртэл ажилладаг эдгээр хүмүүст төр засаг анхаарал хандуулах нь цөөн.

Тэгвэл иргэн М.Ариун-Эрдэнэ 11 дүгээр сарын 21-нд Сонгинохайрхан дүүрэгт ажилладаг ТҮК-ийн 100 ажилчдад Маскута амны хаалтыг хувийн зүгээс бэлэглэхээр болжээ. 15045566_1543800645646727_4162262_nУг амны хаалтын  нийт нэг сая төгрөгний үнэтэй бөгөөд бүгд  pm 2.5-ийг шүүх шүүлтүүртэй юм байна. Эдгээр маскууд нь агаарын бохирдлыг маш сайн шүүдэг үзүүлэлт юм байна.

Тэрээр хэлэхдээ “Бид нар олон жил хотын утаагаар амьсгалсан болохоор бараг дасчихсан, тоохоо больчихсон байдаг. Гэтэл утаа угаар гээч нь хүний биед хортой зүйл. Тэр тусмаа pm 2.5 буюу агаарын нарийн тоосжилттой утаа нь их аюултай” гэв.

Э.Золзаяа

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …