Улс орны эдийн засаг хямарлаа, ард түмний амьдрал доройтлоо, бид айлаас ирэхээр авдраа уудлах цаг иржээ. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийнхээ асуудлыг эргэн харж, оффшорчдын мөнгөний эх сурвалжийг тогтоож, төрөөс хулгай хийсэн нөхдүүдтэй хариуцлага тооцьё. Ялангуяа төрийн мөнгөөр казино тоглосон нөхдүүдээс мөнгөө эргүүлэн авч улс орныхоо амьдралд хэрэглэх цаг мөч нь болжээ. Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Г.Занданшатар, Ж.Мөнхбат нарын холбогдсон “Хадгаламж банк”-ны 14 тэрбумын асуудлаас өгсүүлээд өөрийнхөө мөнгөөр улсын мөнгөөр казинодсон маш олон үйлдэл бий.
Бүр зарим нь мэргэжлийн казиночин гэдгээ харуулж Солонгосын казиногоос 100 мянган ам.долларын шагнал хүртэл хожсон. Манай томчуудын хувьд ихэвчлэн БНСУ-д очиж казиноддог гэх бөгөөд тэнд ажиллаж буй монголчуудын хэлснээр Монголын нэр төртэй хүмүүс эр, эм гэлгүй казинодож, бүр нялх биетэй олны танил эмэгтэй хүртэл нярай хүүхдээ тэргэн дээр түрээд Солонгосын казинод тоглож явсныг гэрчилдэг. Төрийн түшээд дотроос казино тоглодгоороо алдартай хүмүүс маш олон бий. Мэдээж казино тоглох нь тухайн хүний эрхийн асуудал байж болох ч улсын мөнгөөр казинодсон гэх тодорхой хэргүүдээ нэг тийш нь болгомоор.
Нинж