“Маск” продакшны сор болсон авъяаслаг залуу жүжигчин А.Гэрэлцэцэг урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг билээ.
А.Гэрэлцэцэг анх “Маск” продакшныг байгуулагдаж байхад орж жүжигчнийхээ мэргэжлээр ажиллаж эхэлжээ. Иймдээ ч тэрээр жүжигчний мэргэжлийн мөн чанар, үзэгчидтэй хэрхэн харьцах хийгээд энэ мэргэжлийн үнэ цэнийг мэдрүүлж зааж сургасан хүмүүс бол “Маск” продакшны хамт олон гэж хэлэх дуртай.
А.Гэрэлцэцэг багын л амархан баярлаж гомддог, сэтгэлийн хөдлөл ихтэй нэгэнбайжээ. Харин хажуу хавийнхан нь түүнийг хүний дутагдлыг нүүрэн дээр нь шударга хэлчихдэг зантай гэдэг. Гэрлээ ч өөрөө дутагдалтай байгаа зүйлийг тэр дор нь үнэнээр хэлж засаж залруулж байх ёстой гэж боддог гэнэ. Тэрээр бүр хүүхэд байхаасаа “дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй” гэдэг зантай байжээ.
Ugluu.mn