Хүүгээ заацуурдсан Н.Довчинсүрэнд өмгөөлөгч олдоогүйн улмаас шүүх хурал хойшлогдлоо

527-1368411742b80efa946f9eb349originalУхаан сууж амьжаагүй энхрий жаахан хүүгээ төрсөн эцэг нь заазуурдаж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн хавар гарсан. Энэ хэргийг үйлдэгч  46 настай Н.Довчинсүрэн  юм.
Тэрээр өмнө нь шүүхээс таван удаа ял шийтгүүлж, 10 гаруй удаа эрүүлжүүлэгдэж байсан бөгөөд өөрийн төрсөн хүүхэд болон эхнэрээ, байнга зодож агсам согтуу тавьж дарамталдаг байжээ.Түүний энэ харгис хэрцгий авир хэрээс хэтэрч бяцхан хүүгээ нэг л өдөр цаазуурдсан юм. Хүний төрсөн эцэг байж тавхан настай төрсөн хүүгээ дандаа харгис хэрцгийгээр зодож  тамладаг энэ хүнийг хүн гэхэд ч хэцүү байгаа юм. Түүний энэхүү гэмт үйлдлийг хэл болиулах хүн байхгүй байснаас улам даварсаар төрсөн хүүгээ цаазуурджээ.

Энэхүү хэргийн талаар олон нийт дуудлагаар очсон түргэний эмч  хүүд анхны тусламж үзүүлээд, эмнэлэг хүрэх замдаа ярилцсан бичлэгээ өөрийн фейсбүүктээ байршуулснаармэдсэн юм. Итгэхэд даанч аймшигт энэ мэдээллийн хохирогч Идэрсүрэн хүүг ээжийнх нь хамт эмнэлэгт хэвтүүлж, хоёр настай дүү, зургаан настай ахыг нь сувилалд эмчилсэн.

4

 Харин өнөөдөр Монгол улсын хууль энэ хүний гэм бурууг шүүхээр шүүх тамхимд оруулж ирэхэд Н.Довчинсүрэн  гэгч  нь хөмсөгөө зангидаж, гэмт үйлдэлдээ огтхон ч харамссан шинжгүй орж иржээ.Тус хурлыг шүүгч Л.Ганзориг даргалж, өмгөөлөгчөөр З.Оюундэлгэр, хохирогчоор  шүүгдэгчийн эхнэр О.Болормаа нар оролцсон. Түүний аймшигт хэргийг өмгөөлөх өмгөөлөгч байхгүй байсан байна. Гэвч Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу ямар ч хэрэг үйлдсэн бай сэжигтэн яллагдагч өмгөөлөгчөөр үйлчлүүлэх эрхтэй гэсэн заалтыг үндэслэн түүнийг өмгөөлөгчтэй шүүгдэх ёстой гэж шүүхээс үзэн хурлыг энэ сарын 29-ний 13 цаг хүртэл хойшлуулжээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …