Эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын биелэлтийг хорих ангиудад шалгажээ

1481022626__angi

Нийслэлийн прокурорын газрын 4 дүгээр улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хорих ял эдэлж буй эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай ялтны ялыг биелүүлэх талаар хорих ангиудаас зохион байгуулж байгаа ажлыг 2016 оны эхний 11 сарын байдлаар нэгдсэн удирдамжаар шалгажээ.

Шалгалтын дүнгээс харахад хяналтын харьяа хорих ангиудад нийтдээ 125.824.000 төгрөгний эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 109 ялтан ял эдэлж байснаас, 63 ялтан 12.538.261 төгрөгний эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаа бүрэн биелүүлж, одоо 113.285.739 төгрөгний эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 46 ялтан ял биелэгдээгүй байна.

Нийслэл, дүүргийн прокурорын газруудын хяналтын харьяа хорих ангиудад ял эдэлж буй эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай ялтнуудын ялын биелэлт 9.9 хувьтай байгаа нь хангалтгүй гэж үзжээ.

Нэмэгдэл ялтай ялтнуудыг “хяналтын” бүртгэл судалгаанд хамруулаагүй тохиолдол Хорих 429 дүгээр ангид гарсан ба тус анги нь 2.380.000 төгрөгний эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 18 ялтан байна гэсэн судалгаа гаргаж өгсөний дагуу шалгалт хийхэд 1.919.000 төгрөгний эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 9 ялтныг бүртгэл судалгаанд хамруулаагүй орхигдуулсан нь тогтоогджээ.

Түүнчлэн хяналтын харьяа зарим хорих ангиуд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай ялтнуудын ялыг биелүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулж ажилласан байх ба нэмэгдэл ялтай ялтны судалгааг сар бүр гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон хяналт тавьж буй прокурорын газарт хүргүүлж хэвшсэн байна.

Тухайлбал Хорих 401, 407, 409, 411, 421 дүгээр ангиудын тоо бүртгэлийн болон нийгмийн ажлын албаны ажилтнууд нэмэгдэл ялтай ялтнуудтай тусгайлан уулзаж, нэмэгдэл ялаа хэрхэн биелүүлэх талаар санал солилцож, тэдэнд мэдэгдэх хуудас өгөх, ялтны ар гэртэй холбоо тогтоон мэдэгдэх хуудас хүргүүлж ажилласан нь үр дүнгээ өгчээ.

Шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, хорих ял эдэлж буй эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай ялтнуудын ялыг биелүүлэх талаар удирдлага зохион байгуулалтын тодорхой ажилзохиолгох талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт албан тоот хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …