Дэлхийн 55 орны 600 гаруй тамирчдын дундаас манай улсын бодибилдингийн тамирчид дэлхийд данстай гэдгээ харуулсаар байна. Тайланд улсын Паттаяа хотноо болсон 2016 оны Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 17 тамирчин өрсөлдсөн бөгөөд 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль, финальт байранд шалгарсан амжилтаар эх орондоо ирлээ.
Монгол Улсаас 17 тамирчин өрсөлдсөн бөгөөд үүнд “Perfect body” клубээс дөрвөн тамирчин оролцож Модель ангилалд тамирчин А.Ичинноров алтан медаль хүртэж модель ангилалын Монголын анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. А.Ичинноровын хувьд ОУХМ Г.Жамцын шавь юм.
Классик төрөл хамгийн ширүүн өрсөлдөөн өрнөдөг төрөл. Тэгвэл классик бодибилдингийн төрөл 170+2 ангилалд Мон-Алтиус БТДС Power nutrition “Perfect body” клубын захирал Азийн аваргын хошой хүрэл, Дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Г.Жамц хүрэл медаль хүртэж дэлхийд данстай тамирчин гэдгээ дахин баталлаа. Түүний хувьд Дэлхий болоод Азийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээд үргэлж амжилттай оролцож ирсэн шилдэг тамирчин юм.
Классик бодибилдинг 160+1 төрөлд Мон-Алтиус БТДС, “Perfect body” клубын тамирчин Н.Батбаяр финальт 5-р байранд тус тус шалгарч, амжилтаар дүүрэн энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлөж байна.
“Perfect body” клубын тамирчид Бодибилдингийн Дэлхийн болоод Азийн аварга шалгаруулах тэмцээн, олон улс, дотоодын тэмцээнд үргэлж амжилттай оролцож ирсэн. ОУХМ Г.Жамцын хувьд Азийн аваргын хошой хүрэл медальтай, 2014 онд Бодибилдингийн ДАШТ-нд мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаагийн тэмцээнд хүрэл медаль хүртэж Алтай нутгийн хүү Дэлхийд данстай, шилдэгийн шилдэг тамирчин болохоо дахин баталлаа.
Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 39 ангилалд болдог. Манай тамирчид бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн юм.
1. Women’s Athletic Physique up to 165 cm – Г.Угалзцэцэг Алтан медаль,
2. Women’s Athletic Physique over 165cm – Б.Бадамсүрэн Алтан медаль,
3. Women’s Model Physique up to 160cm – А.Ичинноров Алтан медаль,
4. Men’s Junior Bodybuilding up to 75kg – Н.Чинзориг Мөнгөн медаль,
5. Men’s Sport’s Physique up to 170cm – Н.Түвшинбаяр Мөнгөн медаль,
6. Men’s Master’s Bodybuilding 50-59 yrs – С.Дуламрагчаа Хүрэл медаль,
7. Men’s Senior Bodybuilding up to 70kg – Л.Саруулбат Хүрэл медаль,
8. Women’s Athletic Physique over 165cm – Б.Бадамсүрэн Хүрэл медаль,
9. Men’s Athletic Physique up to 170cm – Г.Жамц Хүрэл медаль
Ийнхүү Бодибилдингийн тамирчид Дэлхийн улс орныхоо нэрийг гаргаж, амжилтаа бататгаж эх орондоо ирээд байна. Нийт тамирчдадаа амжилт хүсье.
А.БЭХИ