2014 оны арванхоёрдугаар сарын 12-нд Лос Анжелес хотын улаан хамарт буганы хөшөө гэнэт алга болсон юм. 50 гаруй жил сүндэрлэсэн энэ хөшөөг нэгэн цэцэрлэгч хулгайлсан нь тогтоогджээ.
2014 онд Колорадо мужийн цагдаа нар хөрш айлынхаа гацуурны чимэглэлийг хулгайлсан эхнэр, нөхөр хоёрыг баривчилсан юм. Хэрэгтнүүд хөрш айлдаа 2000 долларын хохирол учруулсан бөгөөд хулгайлсан чимэглэлүүдээ хашаан дотроо нуудаг байжээ.
2014 онд Испанид нэгэн тарган эр илжигнүүдийг тамлан зовоосон хэрэг гарчээ. 150 кг жинтэй тарган эр бяцхан илжигнүүдийг унаж байгаа бичлэг интернэт хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлсэн юм. Илжигнүүдийг эдгэшгүй хүндээр гэмтээсэн хэрэгтнийг цагдаа нар шалгаж байна.
Австралийн Жонстоун хэмээх 500 оршин суугчтай бяцхан хотод усны хувцастай дөрвөн эмэгтэй шөнийн цагаар айл өрхүүдийн гацуурны чимэглэлүүдийг хулгайлж байгаад баригджээ. Эмэгтэйчүүд хулгайлсан чимэглэлүүдээ хөлбөмбөгийн талбайд нуудаг байсан гэнэ.
2013 онд найз охиндоо Зул сарын баяраар хутга бэлэглэсэн нэгэн эр өөрөө маргааш нь шархдаж, Сиэтл хотын эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ. Харамсалтай нь, 18 настай найз охин нь түүнийг хутгалсан гэнэ. Найз охин нь өөрийг нь удаа дараа заналхийлж байсан тул ингэж хариугаа авсан хэмээн мэдүүлэгтээ дурджээ.
Шведэд Зул сарын баярын бэлгэдэл болсон аварга ямааг галдан шатаасан хэрэг гарч байжээ. 13 метр өндөр, 3,6 тонн жинтэй энэхүү соёлын бүтээлийг 1966 оноос хойш тасралтгүй талбайд залж байгаа юм.
Италийн цагдаа нар Зул сарын баярын цэцэгнүүдийг хорлон сүйтгэдэг дөрвөн гишүүнтэй бүлэглэлийг саатуулжээ. Тэд дэлгүүрийн худалдагч нарыг сүрдүүлж, цэцэгнүүдийг нь сүйтгэдэг байсан гэнэ.
Их Британид айлын гацуур хулгайлах хэрэг тасраагүй байна. 1,8 метр өндөртэй энэ гацуурын эзнийг олохоор цагдаа нар Фэйсбүүк хуудсанд зар нийтэлжээ.
Шинэ жилийн баярын бэлгэн дотор 192 мянган ам.долларын үнэ хүрэх марихуан нуусан хэрэг гарчээ. Энэ хэргийг үнэрч ноход илрүүлсэн байна.
2013 онд хакерууд Зул сарын баярыг далимдуулж, олон сая долларын дижитал мөнгөн зоосыг хулгайлж байжээ. Халдлагад өртсөн компани хэрэглэгчдийн хохирлыг барагдуулж, нөхөн олговор өгөхөөс өөр аргагүй байдалд оржээ.