Нөхрөө гутлын үдээсээр боож хөнөөсөн эмэгтэйд 7 жилийн ял оноожээ

Дундговь аймгийн Адаацаг суманд өнгөрсөн тавдугаар сарын 24-нд эхнэр Г нь нөхөр Б-тэйгээ маргалдаж, улмаар гутлын үдээсээр хоолойг нь боомилж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. 

Уг хэрэгт тус аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Монгол улсын Эрүүгийн хуулийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, прокурорт шилжүүлжээ. Аймгийн Прокурорын газраас хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 10-нд яллах дүгнэлт үйлдэн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг арваннэгдүгээр сарын 29-нд хянан хэлэлцээд шүүгдэгч Г-д бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх хэсэгт зааснаар долоон жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж.

Eagle.mn

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …