Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд спорт холбоодод хүндэтгэл үзүүлж байгаа билээ. Өнөөдөр тус хүндэтгэлийн арга хэмжээний дараагийн зочноор Монголын жүдо бөхийн холбоог ОЛИМПИК ХАУС-д урьсан бөгөөд, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгад МҮОХ-ны тэргүүн дээд шагнал ОЛИМПИЙН “АЛТАН ОД” одонгоор шагнаж урамшуулан, үе үеийн олимпийн медальтнуудыг 60 жилийн ойн медалиар шагнаж урамшуулав.