Женнифер Лопез, Дрейк нар амрагийн харилцаатай болсон гэнэ

Канадын реппер Дрейк /Drake/ сүүлийн үед Америкийн дуу хөгжмийн зах зээл дээрх өөрийн нэр хүндээ амжилттай өсгөж яваа залуу билээ. Өдгөө 30 настай тэрбээр өөрөөсөө 17 насаар эгч 47 настай алдарт дуучин Женнифер Лопезтой янаг амрагийн харилцаа үүсгэж эхэлсэн байж магадгүй талаар Америкийн шар хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Хоёр дуучин хамтарч шинэ уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд энэ зуур тэднийг болзож эхэлсэн гэж үзэж байгаа аж. Учир нь, тэд хамтдаа байх нь ихэсч, өнгөрөгч даваа гаригийн үдшийг Лос-Анжелест хамтдаа өнгөрүүлсэн байна. Дуучин Дрейкийн хувьд Жейлотой нэгэн үдшийг өнгөрүүлэхийн тулд Лас Вегас дахь хоёр ч тоглолтоо зогсоосон байна. Тиймээс багагүй хугацаанд үерхсэн найз залуу Каспер Смартаас салж ганц бие болсон Жейло болон Рианнагаас холдоод Дрейк нарыг дотно харилцаа үүсгэж эхэлсэн хэмээн таамаглах болжээ.

Нинж

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …