Манай бизнесмэнүүд эх орондоо гадаадын нэр хүндтэй гэгдэх бараг бүхий л брендүүдийг авчирч, албан ёсны борлуулагч нь болооод байгаа билээ. Аманд ч багтамгүй үнэ өртөгтэй эдгээр бренд бүтээгдэхүүнүүд ядуу гэгдэх Монголын зах зээлд харин ч нэг гүйлгээтэй байдаг гэнэ.
Тэгвэл эзэмшлэг боловсрол, мэргэжилгүй хэмээгддэг ард түмний мисс Д.Ариунцэцэг, мөнгөтэй эрхмүүдээс тэс өөрөөр сэтгэж Сингапур улсад Монгол бренд хувцас, эдлэлийн дэлгүүр нээн, үйл ажиллагаагаа явуулсаар удаж байгаа ажээ. Фото моделиор ажиллаж, загварын тайзнаа алхаж байсан юм гэсэндээ тэрээр маш загварлаг Монгол ноос-ноолууран хувцас эдлэлийг сонгон өөрийн дэлгүүртэй зардаг бөгөөд Сингапурын чинээлэг авхай нар ч ихээр үйлчлүүлдэг гэнэ.
Сонирхуулахад, мисс Д.Ариунцэцэг өдгөө БНСУ-д санхүүгийн чиглэлээр суралцаж, байгаа юм.
Г.Сонор ugluu.mn