Централ Тауэрт бөмбөг тавихыг заналхийлсэн гадаадын иргэнийг баривчилжээ

Хотын төв буюу Сүхбаатарын талбайн зүүн талд орших “Централ Тауэр”-т өчигдөр орой үл таних гадаадын иргэн бөмбөг тавина хэмээн заналхийлснээс онцгойнхон буюу бусад албаныхан шуурхай ажиллаж иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. “Централ Тауэр”-ийн гадаа хамгаалалт гарсан байсан бөгөөд сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлэхгүй байв.

Ингээд эх сурвалжаас тодруулахад, “Централ Тауэр”-ийн 15 давхарт Дани Улсын иргэн бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлжээ. Тусгай албаныхан “Централ Тауэр”-т бөмбөг болон тэсэрч дэлбэрэх бодис байрлуулаагүй болохыг тогтоосон гэнэ. Мөн сүрдүүлэгч этгээдийг ТЕГ-аас шалгахаар болсон байна. Түүнчлэн эх сурвалжийн хэлснээр, “Централ Тауэр” барилгын 15 давхарт Канадын Консулын газар байдаг бөгөөд консултай уулзах гэсэн Дани Улсын иргэнийг оруулаагүйн улмаас тэрбээр бөмбөг тавьж дэлбэлнэ хэмээн заналхийлсэн байна.

Нэмэлт тодруулга:

Хамгийн сүүлийн мэдээгээр бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлсэн хүн Дани Улсын иргэн биш АНУ-ын иргэн байсан байна. АНУ-ын иргэн 51 настай М гэгч “Централ Тауэр”-ийн 15 давхарт байрлах Канадын Консулын газрын ажилтантай уулзах гэсэн боловч уулзуулаагүй учраас ийнхүү хуурамч дуудлага өгсөн байна. Одоо АНУ-ын иргэн М гэгчийг ТЕГ-аас шалгаж байгаа аж.

 

Төгс

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …