Сун Гоутао: Зүүн хойд Азийн дөрвөн улс
Хоёр. Монголын үе үеийн Ерөнхийлөгчдийн үнэн амьдрал
Гуравдагч, “даяаршил”-ыг санал болгогч: Намбарын Энхбаяр
Намтар:
1958 оны 6-р сарын 1-нд Монголын нийслэл Улаанбаатар хотод төрсөн
1980 онд ЗХУ-ын Москвагийн Горькийн утга зохиолын дээд сургууль төгссөн
1990 онд Улсын соёл урлагийн хөгжлийн хорооны нэгдүгээр орлогч дарга болсон
1992 оны 6-р сард Монгол улсын их хурлын гишүүнээр сонгогдсон
1992 оны 8-р сард Соёлын яамны сайдаар тохоон тохилогдсон
1996 оны 7-р сард МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон
1997 оны 6-р сард МАХН-ын дарга болсон
2000 оны 7-р сарын 26-нд Монголын засгийн газрын Ерөнхий сайдаар тохоон томилогдсон
2004 оны 6-р сард Их хурлын дарга болсон
2005 оны 5-р сарын 31-нд Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон
1. Хүчтэй Ерөнхий сайдаас хүчирхэг Ерөнхийлөгч хүртэл
Монгол улсад хүмүүс Энхбаярыг шилдэг тэргүүний боловсорч тэгширсэн улс төрч гэж нэрлэдэг, 2005 оны зургадугаар сард Ерөнхийлөгч болохоосоон өмнө Монгол улсын Ерөнхий сайд болон Их хурлын даргын албыг хашсан нэгэн.
Энхбаяр 1985 онд МАХН-д элссэн бөгөөд 1996 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болж, нэг жилийн дараа намын даргаар сонгогдож, 2001 онд дахин намын дарга болсон байна. Түүний улс төрийн карьер 1992 оноос эхэлсэн ба тэрбээр мөн ондоон их хурлын гишүүн (парламентийн гишүүн) болж, Соёлын яамны сайдын албыг давхар хашиж, түүнээс эхлэн өндөр авч, 2000 онд 42 настайдаан Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдсон, МАХН болон засгийн газрын тэргүүлэх удирдагч хүн болжээ.
Тэр Ерөнхий сайд болсныхоон дараа Монголын эдийн засаг тогтвортой өсөх болсон үед засгийн газар хувьчлал, эдийн засгийн өөрчлөн байгуулалт хийснээр Монголын үндэсний аж үйлдвэр аажмаар сэргэсэн юм. 2003 онд Монголын эдийн засгийн өсөлтийн хэмжээ өмнө нь 1 хувь байснаан 5.5 хувьд хүрч, 2004 онд бүр 10.6 хувь болсон байв. Түүний зэрэгцээ засгийн газраас ядуурлыг бууруулах төлөвлөгөө болон бүс нутгийн хөгжлийн стратегийн урд хугацааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, “мянганы зам” барьж, хилийн бүсэд чөлөөт худалдааны бүс байгуулан, газар хувьчлах зэрэг бодлого явуулснаар ард түмний аж амьдрал тасралтгүй дээшилсэн байна.
Тэр Ерөнхий сайд байсан жилүүдэд Монгол Хятадтай сайн хөршийн итгэлцлийн түншийн харилцаа тогтоож, Оростой сайн хөршийн уламжлалт түншийн харилцаагаан хөгжүүлж, хоёр хөрш оронтойгоон харилцаагаан хөгжүүлэхийг өөрийн улс төрийн гол харалтаан болгосон юм. 2005 онд тэр бээр Ерөнхийлөгч болсныхоон дараа журам ёсоор их хурлын дарга болон МАХН-аас тус тус гарсан боловч Монголын улс төрд хүчтэй нөлөөтэй хэвээр байсан юм.
2. “Зөвлөлтийн талыг баримтлагч” гэгдсэн нь
Намбарын Энхбаяр 2008 оны тавдугаар сард Москвад айлчлахдаан Оросын Ерөнхийлөгч Медведевээс хоёр орны Зөвлөлтийн үеийн хэлхээ холбоог сэргээхийг хүсч, мөн онд Медведевийг Монголд айлчлахыг урьсан байна. Тухайн үед Энхбаяр нь Медведев Ерөнхийлөгч болсныхоон дараа хүлээн авч уулзсан анхны гадаад орны тэргүүн болсноос Орос улс Монголын энэ Ерөнхийлөгчийг онцгой анхаарч үзсэнийг харж болно. Тоогүй нь гэвэл Медведев Энхбаярын урилгаар дараа жил нь Монголд айлчилсанд Энхбаяр нэгэнт ажлаасаан буусан байсан ба Медведевийг угтаж авсан хүн нь шинээр сонгогдсон Элбэгдорж байжээ.
ЗХУ-ын үед Монгол “хэрэг дээрээ” Зөвлөлтийн 16 дахь холбооны БНУ гэгдэх болсон байв. Хүйтэн дайн дууссаны дараа Орос ЗХУ-ын үеийнх шиг Монголтой тогтоосон харилцаагаан чухалчлахаан нэгэн больсон нь Оросын бодлогын алдаа болсон юм. Тэр үед Орос хумих стратеги хэрэгжүүлсэн Оросын уламжлалт нөлөөний хүрээнд байсан Монголыг шууд Оросын дипломатын захад гаргасан юм. Ийм байдалд Монгол улсын гадаад бодлого аргагүйн эрхэнд өмнө нь ЗХУ-ын “талд байсан”-аасаан Хятад, Америк, Япон зэрэг олон орны анхаарал хандуулсан “олон тулгуурт” гадаад бодлогод шилжиж, 20-р зууны ерээд оны дунд үеэс эхлэн Монгол нэг талаар Хятадтай харилцаагаан тасралтгүй сэргээж, нөгөө талаар Америк, Япон зэрэг орнуудтай хэлхээ холбоогоон хөгжүүлсэн байна.
ЗХУ задарсаны дараа Монголын олон улсын байр суурьт ихээхэн өөрчлөлт гарав. Хэрэв монгол өмнө нь эдийн засаг, улс төрийн талаар ихээхэн хэмжээгээр ЗХУ-ыг тулж түшдэг байсан гэж хэлэхэд хүрвэл Энхбаяр улс төрөөс бууснаас хойш бүрэн эзэн мэдэх, тусгаар тогтнолын олон тиулгуурт гадаад бодлогыг сонгон авч, тэр даруйд хэрэгжүүлэх болжээ. Тийм болохоор Энхбаяр мөн л залуудаан ЗХУ-д сурч байсан болохоор түүнийг “Зөвлөлтийн талыг барьсан бүлэгт” оруулсан нь бодит байдалтай нийцэхгүй байсан юм.
2004 онд Энхбаяр Ерөнхийлөгч Америкт айлчилж, хоёр орон нийтлэг ардчилалын үнэлэмж хийгээд нийтлэг стратегийн ашиг сонирхолд үндэслэсэн бүх талын түншлэлийн харилцаа тогтоосон юм. Америк болохоор олон зүйлийн арга барилаар Монголд улс төр, цэргийн болон эдийн засгийн “босоо нэвчилт” хийсэн юм.
2005 оны арваннэгдүгээр сард Америкийн Ерөнхийлөгч Буш Монголд хариу айлчлал хийж, дөрөвхөн цагийн эрчилсэн салхи маягийн айлчлал хийснээр анх удаа Монголд айлчилсан Америкийн Ерөнхийлөгч болсон билээ. Энэ бол Монгол Америкийн хамтын ажиллагаа 1991 оноос өрнөж эхэлснээс наашхи хамгийн оргил болсон ба түүнээс хойш Буш Монголд 285 сая ам долларын “мянганы сорилын сан”-гийн тусламж үзүүлэхийг зөвшөөрчээ. Америк Монголын чухал газар зүйн стратегийн байрлалыг яг олж үзээд хүйтэн дайн дууссанаас хойш олон төрлийн арга хэмжээ авч, Монголтой харилцаагаан идэвхийлэн хөгжүүлсэн байна. Үүний дунд Орос, Хятад хоёр улсыг боомилох гэсэн стратегийн санаархал илт харагдаж байдаг юм.
Гэтэл Энхбаяр ерөнхийлөгч Монгол Америктай харилцаагаан хөгжүүлэх нь Монголын хоёр хөрш орон болох Хятад болон Оросын Монгол дахь ашиг сонирхолд нөлөөлж болохгүй гэдгийг онцгойлон илэрхийлсэн байдаг. Бодит ажил хэрэг дээр Орос Монголын харилцааг ахиулсан алхам илт түргэссэн байв.
2000 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан Путин Монгол улсад айлчилж, хоёр тал “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааг сэргээх эрх зүйн үндсийг тавьсан билээ. 2006 онд Энхбаяр Ерөнхийлөгч Орост айлчилж, хоёр тал “Москвагийн тунхаглал”-д зурсан бөгөөд Монгол Оросын харилцаа эндээс эхлэн бүх талаар сэргэх үе шатанд орсон юм. Дараагаар нь Оросын Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч дараалан Монголд айлчилсан нь Монгол улс Оросын гадаад бодлогын зах хязгаараас дахин гадаад бодлогын төвд орсныг харуулсан юм. Оросын гадаад бодлогод Монгол улсыг анхаарлын төвд тавьж, “Төв Ази тэр чигээрээ бусдад найр тавьж үл болох арын цэцэрлэгт хүрээлэн”-гийн сэтгэлгээ товойн гарч ирсэн юм. Алс хэтийн өнцгөөс авч үзвэл Орос Монголтой харилцаагаан чангаруулах нь Ази дахь стратегийн шинэ байрлалыг буй болгоход ашигтай, Азийн шинэ стратегийн төлөв байдлыг бүрдүүлснээр НАТО болон Америкийн нэвчилтийг улам бүр сөрөн саатуулах юм.
2. “7 сарын самуун”-ы хямрал нүүрэлсэн нь
2008 оны 6-р сард Монголд Ардын их хурлын (парламентийн) сонгууль болж, сөрөг нам сонгууль булайтай болсон гэсний улмаас хүчирхийллийн эсэргүүцлийн хэрэг явдал гарсан юм. 7-р сарын 1-ний орой хэдэн мянган эсэргүүцэл илэрхийлэгчид МАХН-ын намын байрны их асрыг бүслэн дайрч, галдан шатаагаад эсэргүүцлийн жагсаал хийгчид Улаанбаатарын хамгийн том талбайд цугларч, энэ зуур цагдаагийн талынхантай мөргөлдөн, цагдаа нар луу чулуу нүүлгэв.
7-р сарын 2-ны өдөр Монголын сонгуулийн хороо МАХН парламентийн сонгуулд 76 суудлын 44-ийг авч, үл ялиг давуу байдлаар ялалт байгуулсан хийгээд нөгөө нэг улс төрийн нам ардчилсан нам 27 суудал авсан тухай зарлав. Сөрөг намынхан маргаантай будлиантай сонгуулийн дүнд уурсан хилэгнэж, нийслэл Улаанбаатарын эсэргүүцлийн хэрэг явдал газар авч өргөн хэмжээний самуун болсон ба 5 хүн амь насаа алдаж, 329 хүн шархдсан байлаа.
Ардчилсан намын дарга Элбэгдорж “сонгуулийн үр дүнг хүлээн авч чадахгүй” хэмээснээр эсэргүүцлийн жагсаал хийгчид цагдаа нартай мөргөлдөж, эрх баригч намын төв байрыг галдан шатаав. Байдал төлөв улам бүр хүндэрлээ. Төлөв байдлыг хязгаарлан саатуулахаар Энхбаяр Ерөнхийлөгч сонгууль будлиантай болсныг хүлээн зөвшөөрсөн боловч тайван тогтуун байхыг уриалав. Төдөлгүй зарлиг гаргаж онцгой байдал зарлан зарлигт гарын үсэг зурж цагдаагийн талынхныг жагсагчид руу зэвсгийн хүч хэрэглэхийг зөвшөөрөв. Цагдаагийнхан болон цэргийнхэн нийслэл Улаанбаатарын төв хэсгийн дүүргийг хааж, оройн арван цагаас өглөөний 8 цаг хүртэл хөл хорио тогтоож, цэрэг суулгасан хуягт тэрэгнүүд Улаанбаатарын гудамжнуудад эргүүл хийв.
3. Эрдэм чадвар их, элдэв сонирхол өргөн
Энхбаяр бол нэгэн эрдэмтэн Ерөнхийлөгч бөгөөд тэрээр утга зохиол, түүх, бурханы сургаал зэрэг салбарт ихээхэн бүтээл гаргажээ. Тэрээр 1980 онд Москвагийн Горькийн утга зохиолын сургууль дүүргэсэн бөгөөд орос хэлэнд нэвтэрсэн хүн болно. Дараа нь тэрээр бас Английн умард хэсгийн Лизийн их сургуульд суралцаж, барууны соёлын нөлөөг гүнзгий хүртжээ. Тэрээр цагтаан Монголын уламжлалт түүхэн шастирыг англи хэлээр орчуулж, Английн зохиолч Диккенс болон бусад барууны зохиолчдын бүтээлүүдээс монгол хэлээр орчуулан хэвлүүлжээ. Дийлэнх олонх монголчуудтай нэгэн адил, Энхбаяр Төвдөөс дамжсан бурхны шашин бишрэн шүтдэг бөгөөд тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулд оролцохдоон эхлээд Монголын хамгийн том хийд болох Гандан хийдэд мөргөл үйлдэж, бас бурхны судрыг орчуулсан байна. Түүний бурханы сургаал номлолын тухай 7 ном нэгэнт хэвлэгдэн гарсан байдаг.
Сануулж хэлүүштэй нэг зүйл гэвэл түүний хэлний авьяас билэг болно. Тэр орос хүнтэй ярихад ямар ч орчуулга хэрэггүй, түүний дотроос тэр Оросын удирдлагатай яриа хэлэлцээ хийхэд өөрөө орос хэлээр шууд ярьдаг. Англи хэлтэй орнуудад айлчлахаараа тэр бас л англи хэлний орчуулга хэрэглэхгүй, өөрөөн шууд англи хэлээр ярьж харьцдаг ажээ.
Амьдрал дээр Энхбаяр бас л нэг сонин зантай нэгэн, нэгэнтээ тэр бээр маш олон хэвлэл мэдээллийнхэнтэй хөдөө яваад элдэв эсийн анекдот ярьж байгаад олон жил гарын үсэг зурсан мөнгөн үзгээн гээчихсэн гэдэг.
Энхбаяр спортод дуртай, маш өргөн сонирхолтой, шатар, дугуй, ширээний теннис, волейбол, хөл бөмбөг, сагс гээд чадахгүй зүйлгүй. Спортын талбайд хүн хараад хэлж өгөхгүй бол, энэ инээд алдан гүйж яваа тамирчныг Монголын улс төрийн нэртэй хүн гэдгийг та мэдэхгүй ч байж болно. Монголын Засгийн газрын яамд тогтоосон цагт Монголд суугаа гадаадын дипломатуудтай урлаг биеийн тамирын уралдаан тэмцээн хийхэд Энхбаяр удаа бүр очиж оролцдог байжээ. Нэг удаа Монголын Засгийн газрын нэг яам Улаанбаатарт суудаг гадаадын дипомат байгууллагынхантай хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээн хийсэнд Ерөнхий сайд асан Энхбаяр талбай дээр ирмүүн гавшгай тоглож, мөргөлдөж унасныхаан дараа тэр дороон босч гүйгээд эцэстээн Монголын Засгийн газрын баг Энхбаярын тун ч сайхан мөргөж гоол оруулснаар ялалт байгуулсан гэдэг.
Энхбаяр бол аз жаргал бялхсан гэр бүлтэй хүн, гэргий Цолмон нь эрдэмтэй ухаантай нэгэн, энхэр дотно эрч хүчтэй, эдүгээ Монголын хүүхдийн сангийн тэргүүн, тэд 4 хүүхэд өсгөн хүмүүжүүлжээ.
4. Хятадад айлчлахдаан заавал Хятадын иргэний тээврийн онгоцоор зорчдог
Энхбаяр угаас ямбархаад ялархаад байдаггүй, Ерөнхийлөгчийн хувиар гадаад оронд айлчлахдаан тусгай онгоцоор зорчиж болох боловч тэр цагтаан сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хувиар олонтаа Хятадад айлчилж ирэхдээн дандаан Хятадын иргэний агаарын тээврийн рейсийн онгоцонд суудаг байлаа.
Монгол Хятадын харилцааг хөгжүүлэх талаар Энхбаяр ярихдаан, Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь Хятад болон Орос хоёр хөрш оронтойгоон харилцаагаан хөгжүүлэх явдал юм гэсэн билээ. Монгол улс Хятадтай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалд үзэж байна. Монгол Хятадын харилцаа идэвхитэй чиглэлд урагшлан хөгжиж байна гэдэг байв. Тэр онцлон тэмдэглэж хэлэхдээн, Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга цөм Хятадад айлчилж өнгөрсөн, Хятадын удирдагчид бас Монголд амжилттай айлчлав. Хоёр орны улс төрийн харилцаа сайн сайхнаар хөгжиж байна гэсэн билээ.
Тэр хэлэхдээн, ойрын жилүүдэд хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа түргэн хурдтай хөгжиж байна. Монгол Хятадаас бараа бүтээгдэхүүн дотоодын зах зээл рүүгээн оруулж борлуулах замаар ард иргэдийнхээн бараа бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж байна. Монгол эдүгээ Хятадын засгийн газрын зээл тусламжийг ашиглан томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Хятадын хамтарсан хөрөнгөөр байгуулсан Монголын Сүхбаатар аймагт байгаа “Төмөртийн овоо”-ны цайрын уурхай Монгол Хятадын хамтын ажиллагааны сонгодог жишээ болж байна. Монгол Хятад цаашид томоохон төслүүд дээр хамтын ажиллагаагаан гүнзгийрүүлж, төмөр зам тавих, авто зам барих, эрчим хүч дамжуулах болон шугам замын бүтээн байгуулалт зэрэг талаар хамтран ажиллахыг эрмэлзэж байна гэсэн юм.
Соёлын солилцооны талаар Энхбаяр өгүүлэхдээн, Монголын хэдэн зуугаар тоологдох оюутан сурагч Хятадад ирж суралцаж байна. Суралцах замаар тэд тэргүүний мэдлэг эзэмшиж байгаа нь маш сайн хэрэг юм. Монголын иргэд хамгийн багадаан хятад, орос, англи гурван хэлээр ойлгох хэрэгтэй бөгөөд хятад болон орос хэлээр хоёр хөрш оронтойгоон харьцаж, англи хэлээр бусад оронтой нэвтрэлцэх ёстой юм. Монгол хятад хэлийг сурч эзэмших тал дээр Хятадтай хамтран ажиллахыг эрмэлзэж байна гэсэн билээ.
Тэр бас Засгийн газар Хятадын Өвөр Монголын өөртөөн засах оронтой хамтран ажиллахыг сануулж байлаа. Тэр хэлэхдээн Хятадын монгол үндэстнүүд өөрийнхөөн соёл, үг хэл болон зан заншлаан хамгаалахад онц анхаарах ёстой, энэ талаар Монгол тэдэнтэй хамтран ажиллаж болох юм гэсэн билээ. Тэр бас хэлэхдээн, Өвөр Монгол хөдөө аж ахуйг хөгжүүлэх талаар туршлага хуримтлуулсан, монголын мэргэжилтнүүд очиж хамтран ажиллах талаар хамтдаан судалгаа хийх ёстой гэжээ.
Энхбаяр Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагаагаан хөгжүүлэх бодол эрмэлзлээн илэрхийлэхдээн бодитой санаагаан илэрийлсэн байдаг. Монгол зөвхөн Хятад, Орос болон Казакстантай хил залгадаг, далайд гарцгүй, Монголын дотоодын дэд бүтэц хоцрогдонгуй, зарим газарт ус, цахилгаан, зам харгуй зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт боловсронгуй болоогүй байгаа зах зээлийн өртөг ихээхэн өндөр орон юм гэжээ. Хятад Монгол хоёр улс 4700 гаруй км нийтлэг хилийн шугамтай, 12 байнгын болон улирлын чанартай боомттой, бас дээр нь Хятадын үйлдвэрийн технологи болон орчин ахуйд зохицох чанар өндөр болохоор Монгол Хятадын хамтын ажиллагаа ихээхэн үр дүнтэй байгаа юм гэжээ.
Ц.Сүрэнжав
Үргэлжлэл бий…