Хүний наймаанд өртсөн 10 Монгол охиныг эх оронд нь авчиржээ

130124-humantrafficking Хуурамч зар тараан Монгол охидыг БНХАУ-ын Хайнан арлын Саня хот болон Макао руу хил давуулан худалдаалдаг байсан бүлэг гэмт этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын ажилчид илрүүлж баривчилсан байна.

Гэмт этгээдүүд зар тараахдаа “БНХАУ-д өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн худал хэлж Монгол охидыг Бээжин хотод аваачин Хятад иргэдэд шилжүүлэн өгдөг байсан ажээ.

Хохирогчдын тоо одоогоор нарийн тогтоогдоогүй байгаа бөгөөд ямартай ч хохирогч болох нь ил болсон 10 охиныг эх оронд нь авчраад байгаа гэнэ. Мөн хохирогч охидын дунд насанд хүрээгүй цөөнгүй охин байгаа аж.

Хэргийг УМБГ-ынхан шалгаж, бусад нуугдмал хохирогчдыг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …