Монгол улс дотоодын цэрэгтэй байх нь зөв гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал объектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ. Хууль батлагдсан тохиолдолд 1100 орчим албан хаагч цагдаагийн байгууллага руу шилжих юм байна.

      Чуулганы үеэр ихэнхи гишүүд дотоодын цэргийг татан буулгасан нь буруу шийдвэр байсан. Улсын онцгой обьект дотоодын цэрэг байгуулах шаардлагатай. Терроризм болоход хугацаат цэргийн албан хаагчдаас гадна дотоодын цэрэгтэй байх ёстой. Хоёр жилийн өмнө татан буулгасан байгууллагаа одоо дахин сэргээхэд зардал их гарна гэх санал шүүмжлэл хэлж, дэмжихээ илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …