Өчигдөр хэн бичсэн нь тодорхой бус нэгэн мэдээлэл Солонгосын интернэтэд ихээхэн түгж энэхүү мэдээг уншсан Солонгосчууд, Монголчууд хэрхэн хонины чанасан нүдийг улаан лоолийн шүүсэнд хутган ууж шарталтаа тайлдаг аргыг ойлгохгүй байгаа талаар бичиж эхэллээ.
Улс орон бүрийн шарталт тайлах арга хэмээн нэрлэсэн дээрх зурганд Америк ,Польш , Монгол , Хятад , Солонгос , Грек зэрэг орны ард түмний хэрэглэдэг аргууд дурдагдсан бөгөөд эдгээр дунд хамгийн байж боломгүй арга хэрэглэдэг нь үнэхээр л Монгол гэж бичсэн хэсэгт багтсан хонины чанасан нүдийг улаан лоолийн шүүсэнд хутган уух арга байгаа ажээ.
эх сурвалж: mglradio.com