Зовхины үрчлээг арилгах арга

Хэт их ядрах, нойргүйтэх, нас ахих зэргээс шалтгаалан зовхи үрчлээтдэг. Энэ тохиолдолд яншуй, төмсний бигнүүр болон чидун жимсний бүлээн тосоор жин тавихад үр дүнтэй байдаг. Бигнүүр бэлтгэх хэд хэдэн жор танд сонирхуулъя.

Жор 1:Жижиглэн хэрчсэн ногоон яншуйг зовхин дээрээ тавиад чийгтэй хөвөн эсвэл марлиар бүтээж 15 минутын дараа бигнүүрийг авна. Мөн энэ аргаар үрж жижиглэсэн түүхий төмсний бигнүүрийг тавьж болно.

Жор 2:Жижиглэсэн төмсийг хоёр цайны халбага гурил, сүүтэй хольж дээрхийн адил бигнүүр тавиарай.

Жор 3:Чидун жимсний тосоор жин тавиад дараа нь яншуйны хандаар бэлдсэн мөсөөр массаж хийнэ. Массажийг тун болгоомжтой хийх хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …