“ЦАГААН САР-ЁНДООТОЙ ЭКСПО”-ны бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн хоёрдугаар сарын 12-26-ны өдрүүдэд “ЦАГААН САР-ЁНДООТОЙ ЭКСПО”-г Хүннү Молл цогцолборт зохион байгуулж байна.  Харин үзэсгэлэнгийн нээлт хоёрдугаар сарын 14-нд болох бөгөөд “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, СТА Ө.Цэрэнчунт, дуучин Э.Болормаа, СТА Т.Солонго, “Шанз 3” хамтлаг, Ардын язгуур урлагийн “Нүүдэлчид” хамтлагийнхан уран бүтээлээ толилуулна.

Үзэсгэлэн худалдаа нь 14 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд өдөр бүр өглөөний 10 цагаас үдшийн 22 цаг хүртэл ажиллах юм.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч бизнесмэнүүдэд дуулгахад бүртгэл дуусахад ердөө  гуравхан хоног үлдлээ.

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …