Монголын Хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Баавар түлэгдэлтээсээ болж нилээн сорвитой үлджээ. Одоогоор түүний биеийн байдал сайжирсан бөгөөд шүүхээс хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан гэх үндэслэлээр оноогоод байсан гурван сар баривчлах ял өнгөрсөн сард дууссан. Тэрээр энэхүү үндэслэлээр хорих 461 дүгээр саатуулагдсан юм. Гэтэл сатуулагдах байранд гал гарч Баатар 40 хувийн түлэгдэлттэйгээр эмнэлэгт хүргэгдсэн юм.
Тэрээр өнгөрсөн сард бүрэн гүйцэд эдгэрээгүй байсан ч “TV-5” телевизээс зохион байгуулдаг “Оддын бэсрэг наадам”-д ая дуугаа өргөж, хурдан морины уралдаанд оролцсон юм. Ерөнхийдөө урлагийн хүмүүс сэтгэл хөдөл ихтэй байдаг. Харин Бааварын хувьд сэтгэлдээ сорвитой үлдэв үү, биедээ сорвитой үлдэв үү. Хэдийгээр энэ мэт бэрхшээл түүнд тулгарсан ч тэрээр урлагтаа үнэнчээр зүтгэж явна.
Ugluu.mn