Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ. Уг хэргийг оны өмнө шүүхээс мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэргийг шалгаж дуусаад энэ сарын 9-нд прокурорт шилжүүлсэн юм. Хэргийг сануулбал, Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгагдаж байгаа юм. Ямартай ч, сүүлийн гурван жилийн турш шалгагдаж байгаа Г.Дэнзэн нарын хэрэг шүүхэд шилжээд байна.
Санал болгох мэдээ
Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …