Тиранозаурус Батаарын араг яс эх орондоо ирээд хэдхэн хонож байтал Монголын гэх тодотголтой үлэг гүрвэлийн араг ясыг БНХАУ-д дуудлага худалдаанд оруулах гэж байжээ.
Тодруулбал, Манай орноос олдсон, Батаартай адил хоёр үлэг гүрвэлийн араг ясыг энэ сарын 17-18-нд БНХАУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байхад нь манай албаныхан мэдэж дуудлага худалдааг зогсоосон гэнэ. Гэсэн ч энэ талаарх мэдээллийг маш нууцлаж байгаа аж. Учир нь хоёр орны харилцаанд сэв сууж болзошгүй тул ийнхүү нууцдлаж байгаа ажээ.
Г.Сонор.ugluu.mn