Алимыг арьс арчилгаанд ашиглах жор

1. Арьс чангалах: Унжиж суларсан арьсыг түргэн хугацаанд чангалахын тулд шинэхэн алимыг нимгэн зүсээд нүүрээ арч. Хүзүүгээ арчихаа мартаж болохгүй.
2. Хэрэв таны нүүр батгаших хандлагатай бол энэ аргыг зуршил болгосон нь дээр. Мөн өглөө оройдоо алимны цуугаар шингэлсэн уусмалаар нүүрээ шавшиж байвал тун сайн. Үүний тулд нэг цайны халбага алимны цуун дээр 0,5 литр ус нэмэхэд л хангалттай.
3. Хэрэв та хугарамтгай хумстай бол бэхжүүлэгчтэй тусгай “ванн” бэлд. Үүний тулд алимны цуу болон жирийн ургамлын тосны ижил хэмжээний орцтой бэлдмэл хийгээд хумсаа арчиж байгаарай.
4. Гарын харласан, өнгөө алдаж гундсан арьсыг алимны хальсаар арч. Ингэхдээ 2-3 минут чангахан шиг үрж өгөх нь чухал. Дараа нь гараа угаагаад, тэжээлийн тос түрхээрэй.
5. Хэрэв та шөнө хөлөрдөг бол унтахынхаа өмнө алимны цууг шингээсэн хөвөнгөөр биеэ нэлэнхийд нь арчиж өг. Мөн таны алга хөлөрдөг бол дээрх аргыг хэрэглээрэй.
6. Янз бүрийн шарх, үрэвсэл, хөлдөлтийг түргэн эдгээхийн тулд шинэхэн алимыг нухаж бяцлаад асуудалтай хэсэг дээрээ тавина.
7. Алим залуужуулах үйлчилгээтэй. Үүний тулд хоёр хоолны халбага хатааж, нүдсэн алим дээр 0,5 литр хүйтэн ус хийгээд нэг цаг хандална. Дараа нь гал дээр тавьж, буцалтал нь байлгана. Гал дээрээс авсны дараа хөргөөгөөд корица нэмнэ.
8. Үсээ бэхжүүлэхийн тулд угаасны дараа алимны модны навчны хандаар зайл.
Хэрэв та хэвийн арьстай бол 50 грамм ногоон алимны хальс дээр 0,2 литр ус нэмж хандал. Дээр нь 2-3 жүржийн хальс нэмж өгөөд буцалга. Дараа нь хандаа гал дээрээс аваад 1-2 цаг байлгана. Үүний дараа үсээ угааж болно.

Эх сурвалж: http://www.northnews.cn/

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …