Хотын төвд буун дуу гарсан хэргийг шалгаж байна

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах ОХУ-ын Элчин сайдын яамны хажуугийн зогсоолд зогсч байсан нэгэн автомашин руу өнгөрөгч 18-19-нд шилжих шөнө галт зэвсгээр буудсан хэрэг гарсан байна.

Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийхэд автомашины шил хагарч, дотор талын урд хайрцаган дээр сумны мөр гарч, дотроос нь сум  олджээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд одоогоор хэн гэдэг этгээд ямар зорилгоор буудсаныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Урьдчилсан дүгнэлтээр калибр маркийн буугаар автомашин уруу дээрээс нь буудсаныг тогтоогоод байгаа аж.

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …