Галбиржуулах үйлчилгээтэй 13 хүнс

Бие галбиржуулах арга барилд олон төрөл бий. Жишээ нь, жингээ хасах, хагалгаанд орох, турах дасгал хийх гэх зэрэг. Мөн зориулалтын бариу хувцас өмсөх, иог хийх зэрэг аргыг хэрэглэж болно.

Бүсгүйчүүдийн хувьд тодорхой хэмжээний дасгал хийхийн зэрэгцээ хоол хүнсээ зохицуулж турах зорилгодоо хүрч болдог. Ийнхүү та бүхэндээ  тураах үйлчилгээтэй хүнсийг танилцуулъя.

Улаан замаг

Улаан замагт витамин A, B1 болон B2 элбэг агуулагддаг бөгөөд целлюлоз, эрдэс бодис агуулдаг учир хүний биеийн доторх илүүдэл бодис болон хуримталсан усыг гадагшлуулж, улмаар турахад идэвхтэй нөлөө үзүүлдэг байна.

Гүнжид

Гүнждэд агуулагдах “Маалинганы тосны хүчил” нь цусан дахь холестериныг устгаж, бодисын солилцоог дэмжин хөлийн хэсэг турахад тусалдаг.

Киви

Киви нь витамин C болон целлюлоз элбэг агуулдаг учир өөх ялгаруулахыг дэмжин, хөлийн хэсэгт өөх хуримтлахаас сэргийлдэг.

Цоор ногоо

Цоор ногоонд их хэмжээний кальци байдаг учир хөлөнд хүч тэнхээ нөхдөг бөгөөд кали ихтэйн улмаас доод биеийн чийг хуримтлалыг бууруулах боломжтой байдаг.

Папая

Папая жимс нь хөх томруулах үйлчилгээтэй байдгаас гадна уураг задруулах өвөрмөц хүчил агуулдгаараа мах идэж хуримталсан өөхийг устгаж, гэдсийг цэвэрлэн, тураадаг байна.

Бэрсүүт жүрж

Бэрсүүт жүрж нь илчлэг багатай, хичнээн их идсэн ч жин нэмэхгүй бөгөөд кали ихтэй учраас доод биед чийг болон өөх хуримтлахаас сэргийлдэг.

Улаан лооль

Шинэхэн улаан лооль идэх нь хөлийн ядаргааг тайлж, хавагнахыг багасгадаг. Мөн түүхийгээр нь идэхийг санал болгоё.

Бууцай

Бууцай цусны эргэлтийг дэмжиж, улмаар хөлийн хэсэгт ч хангалттай тэжээл хүргэдэг ба бодисын солилцоог тэнцвэржүүлэн хоргүйжүүлдэг байна.

Тарвас

Тарвас нь шээс хөөх үйлчилгээтэй. Тарвас идэх нь биеийн доторх илүүдэл чийгийг хөөдөг бөгөөд чихэр багатай учраас илүү идсэн ч таргалдаггүй.

Өндөг

Өндгөнд агуулах витамин B2 нь өөхийг задруулж, ниацин болон витамин B1 нь доод биед хуримталсан өөхийг хайлуулдаг байна.

Газрын самар

Газрын самар нь витамин B2 болон ниацины агууламж ихтэй. Нэг талаар уураг нөхөж, нөгөө талаар өөхийг задруулдаг.

Гадил жимс

Гадил жимс нь илчлэг ихтэй ч өөх багатай бөгөөд кали ихээр агуулдаг. Улмаар гэдэс цатгах бөгөөд доод биед өөх хуримтлахаас сэргийлдэг.

Конжак

Амттай бөгөөд ямар ч өөхний төрөл агуулдаггүй. Жин хасах хамгийн дээд зэргийн сонголт билээ.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …