Улс төрийн ууган хүчин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажил бусад улстөрийн хүчнээс илүү анхаарлын төвд байдаг. Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх хэмээх төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд энэхүү албан тушаалаар овоглогдож байсан бол өдгөө Д.Амарбаясгалан хэмээх залуу улс төрч энэхүү албыг аваад тун удаагүй байгаа билээ. Түүний “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
-Томилолт бол хариуцлага. Нам дотор хариуцлагын асуудлаа ярьж байж ард түмний өмнө дүнгээ тавиулна.
-Нэг хүн ажилдаа эзэн болж чадахгүй бол тэр хүн гэхээс илүү МАН л гэнэ. Тиймээс энэ бол хамтын хариуцлагын зарчим, нөгөө талаас нийтийн эрх ашиг.
-Аливаа нам олон нийтээс алсрах тусам суларч, иргэдийн сэтгэлзүйг бодитоор мэдрэх тусам хүчирхэгждэг.
-Бид эрхийг авсан шигээ үүргээ ухамсарлаж, биелүүлэх ёстой гэсэн үндсэн зарчмаар асуудалд хандана.
-МАН өөрчлөлт шинэчлэлийг хурдтай хийдэг нам гэж би хэлнэ.
-Албан тушаалаа ашиглан мөнгө босгодог, албан тушаал зардаг, мөнгө хийдэг тэр байдлыг хаах ёстой.
-Аль нэг улстөрийн хүчин ялахаар төрийн албан хаагчдыг өөрчилдөг байдлыг хатуу хуульчлах ёстой.
-АН-ын Монгол Улс, МАН-ын Монгол Улс гэж байхгүй. Бид нэг л эх оронтой.
-Манай намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсч, хүндэтгэж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэр зарчмыг бид баримтална.
-Томилолт бол хариуцлага. Нам дотор хариуцлагын асуудлаа ярьж байж ард түмний өмнө дүнгээ тавиулна
-Манай намд албан тушаал зарж нам дээрээ мөнгө төвлөрүүлж байгаа зүйл байхгүй гэдгийг би бардам хэлнэ.
-Эрхийг авсан шигээ үүргээ ухамсарлаж, биелүүлэх ёстой гэсэн үндсэн зарчмаар асуудалд хандана
-Сая болж өнгөрсөн АН-ын дотоод сонгуулиар юу болов. Сошиалд хүмүүсийг ил гаргасан тооцоогоор бол АН-ынхан дотоод сонгуулиараа 60 тэрбумыг босгочихсон байна лээ.
-Бага хурлын 310 гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвшихийг шийднэ.
-Сонгогдож, томилогдсон бүх нөхөд эргээд МАН-ын өмнө үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ ухамсарлах ёстой шүү.
-Томилсон хүнээ буруу зөрүү ажиллаж байгаа эсэхийг нь хянаж, шаардлага тавих хүмүүс байдаг юм шүү гэдгийг сануулчихья.