Гоолиг сайхан хүзүүтэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж байхгүй байх. Учир нь хүзүү бол эмэгтэй хүний насыг тодорхойлогч ганц зүйл юм. Иймээс тэд хүзүүгээ сайхан байлгахыг үргэлж хүсдэг ч ямар арга хэрэглэхээ төдийлэн сайн мэддэггүй. Тэгвэл доорх дасгалыг ямар ч үед хийх боломжтой. Харин дасгалыг хийхийн өмнө хүзүү, шилэн хүзүү, нурууны цусны эргэлтийг сайжруулахаа мартуузай.
- Толгойгоо зөөлөн удаанаар тойруулан эргүүлнэ. Эхлээд баруун тийш, дараа нь зүүн тийш ээлжлэн эргүүлнэ.
- Хоёр тийшээ толгойгоо ээлжлэн эргүүлнэ. Ингэхдээ аль болохоор мөрөө давуулан харахыг хичээгээрэй.
- Нуруугаа цэх байлгаж, толгойгоо урагш, хойш нь гэдийлгэж бөхийлгө. Урагш нь бөхийлгөхдөө эрүүгээ цээжиндээ хүргэж, харин хойш нь болгохдоо аль болохоор гэдийхийг хичээгээрэй.
- Толгойгоо ээлжлэн хоёр тийш нь хазайлга. Ингэхдээ чихээ мөрөндөө хүргэхийг хичээгээрэй.
- Эцэст нь хоёр тийш нь хазайлга. Ингэхдээ чихээ мөрөндөө хүргэхийг хичээ.