Төмсний шүүсээр үсээ хурдан ургуулах арга

Үсээ байнга сэнсдэж, индүүдэх, буруу самаар самнах, наранд хамгаалалтгүй явах, үсэндээ хангалттай тэжээл өгөхгүй байх гээд бидний анзаардаггүй маш олон зүйлээс болж  бидний үс өнгөө алдаж, хугарч гэмтдэг. Ийм ч учраас үсээ зөв арчлах нь зайлшгүй чухал зүйлийн нэг юм.

Гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой үс ургуулах хялбар арга нь таны мөнгийг хэмнэхээс гадна ямар ч хор нөлөөгүй юм

Төмс нь кальци, төмөр, кали, уургаар баялаг тул үсийг биежүүлж, ургуулдаг.

Орц:

Төмсний шүүс- 1 аяга

Өндөг- 1 ширхэг

Зөгийн бал- бага зэрэг

Төмсний шүүсээ/ Төмсөө түүхийгээр нь блендердэнэ.Төмсний шүүс гаргаж авахын тулд зөвхөн өөрийнхөө жинхэнэ өнгөөрөө байгаа төмсийг сонгох хэрэгтэй. Жинхэнэ өнгө гэдэг нь байгалаараа цайвар бор, улаавтар ямар ч сэвгүй, соёолоогүй төмсийг хэлнэ. Ногоорсон болон соёолсон төмсөнд хорт бодисууд ихээр агуулагддаг/  өндөг, зөгийн балтайгаа хольж, маш сайн хутгана. Зуурмагаа үсэндээ түрхээд 2 цаг байлгасны дараа үсээ зайлна. Дараа нь зөөлөн шампунаар угаана.

Энэ арга нь үс нь шингэрч байгаа хүмүүст маш тустай.

Эх сурвалж:emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …