Би чамд хайртай уран сайхныг киног мэдэхгүй монгол хүн гэж байхгүй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Хөөрхөн Үрлээ, ангийнх нь багш, найзууд, Баяраагийн аав, ариун ариун гэхэд гээд л хүн бүхний аманд аялагдах дуу гээд мартагдашгүй сайхан уран бүтээлүүдийн нэг бол яах аргагүй энэ кино.
Хэдхэн жилийн өмнө 2 дугаар анги нь хийгдэж тэр үеийн жүжигчин хүүхдүүдийн том болж ангиараа уулзалдах сайхан агшныг бид ахин тольдсон. Үзэгчид хамгийн түрүүнд Үрлээ, Баяраагийн хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхож байсан.
Үрлээ буюу жүжигчин С.Пүрэвмаа… тэр үеийн хөөрхөн охидын үнэлэмж энэ л охиноор хэмжигдэж зүрхээ хугаслаагүй хөвгүүн тухайн цаг үед цөөхөн байсан гэж хүртэл түүнийг ярьдаг. Хоёрдугаар анги дээрх Үрлээгийн бие галбир, царай зүс яах аргагүй бусдаасаа эрс ялгарч байсны нууц нь ердөө эрүүл зөв хоол, идэвхтэй дасгал хөдөлгөөн гэнэ шүү. Нууцлагдмал атлаа өөрийн гэсэн өнгө төрхтэй энэ эмэгтэйг цагаан хоолтон, иогийн багш гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй болов уу.
Олны нүднээс далдхан байх дуртай энэ эмэгтэй харин сүүлийн үед цагаан хоол болон эрүүл хоолны талаар нэлээд зөвлөх болжээ. Түүний хувьд 3 хүүхдийн ээж гэхэд сайхан бие галбир оворгүй тунгалаг царай төрхийнхөө нууцыг зөв хооллолт хэмээн тайлбарладаг юм билээ. Тэрээр энэ бүхнийхээ нууц цор болсон эрүүл зөв хоол болон цагаан хоол идэхийг хүсдэг ч хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа олон хүнд хариулт өгсөн бичлэгийг фэйсбүүк сүлжээгээр дамжуулан өгөх болжээ. Энэхүү бичлэг нь маш олон хүний хандалтыг авч байгаа төдийгүй түүний шинэхэн нээсэн “Цагаан хоолонд дурлагсад” гэх групп хуудастай салшгүй холбоотой бөгөөд тэрээр энэхүү хуудсаараа дамжуулан эрүүл хоол, жор, зөвлөгөөнүүдийг оруулж байгаа юм байна.
Цагаан хоол гэхээр сүүтэй будаа төдийхнөөр ойлгодог байсан ойлголт аль хэдийнээ үгүй болж хүмүүс эрүүл хооллохыг ихэд эрмэлздэг болсон нь С.Пүрэвмаагийн шууд бичлэгийн доорх асуулт хариултаас илт харагдаж байлаа. Мөн бусадтайгаа хуваалцаж дараагийн бичлэгийн талаар асууж байгаа нь үүнийг батлан харуулж байгаа юм.
Үр тарианы талаарх мэдээлэл нь хэрэглэгчдийн дунд түгээмэл асуултуудыг дагуулж байсан бөгөөд жишээ нь шар будааг монголчууд яагаад хэрэглэж ирсэн, бөөрөнд ямар ач тустай гэх мэт олон төрлийн хэрэгтэй мэдээ мэдээлэлтэй бичлэгийг та ч бас үзэх боломжтой. Сонирхуулахад шууд бичлэг долоо хоног бүрийн Бямба гараг бүр явагдах юм байна шүү. Үр тарианы бүтээгдэхүүнүүд болон гурвалжин будаа, хөц будаа гэх мэт хэрэглэгчдийн дунд хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа бүтээгдэхүүнүүдийн тухай тэрээр сувилахуйн чиглэлээр олон жил ажилласан хүнийхээ хувьд зөвлөгөө оруулж байх юм байна. Мөн та бүхэн “Цагаан хоолонд дурлагсдын групп”-фэйсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл, цагаан хоолнуудын тухай сонирхолтой мэдээлэл, зөвлөгөөнүүдийг аваарай.
Түүний эрүүл хоол, эрүүл хэв маягийн талаарх зөвлөгөөг дараах хаягаас үзээрэй.