Хөвсгөлын даршилсан загасанд 20-иод хүн хорджээ

 

Шилэн саванд даршилсан загас худалдан авч идсэн 20 орчим иргэн хоолны хордлогод оржээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэг иргэнээс энэ сарын 16-17-нд “Цэнхэр далайн өгөөж”, “Хар ус нуур” нэрийн шилтэй загас, “Далай ээж” хүнсний захаас “Дүүрэн нуур”, “Хөвсгөл хатгал”, “Хатан загас”, “Хөвсгөл цагаан загас” нэрийн шилтэй загас худалдан авсан  иргэд хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Дээрх шилтэй загаснууд нь хаяг шошгоны зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд байжээ. Одоо Халдварт өвчин судлалын үндэсний төвд 8, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 өвчтөн хэвтэн эмчлэгдэж, Орхон аймагт 3 хүн гэрээр эмчлүүлж байгаа гэж эх сурвалж мэдээлэв.

 

 

Санал болгох мэдээ

Монголд эмчлүүлэх боломжгүй иргэд төрөөс санхүүгийн дэмжлэг хүсэхэд бүрдүүлэх материал

Монгол Улсад эмчлүүлэн эдгээх  эмнэлгийн боломжгүй нөхцөлд гадаадын аль нэг улс руу явж эмчлүүлэх тохиолдолд …