Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” боллоо. Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхтэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг билээ.
Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж, Монголчууд төдийгүй олон улсын гүйлтийн тамирчид оролцдог уг тэмцээн 20 мянга гаруй хүнийг хамарсан нийтийн биеийн тамир, спортын томоохон наадмыг Herbalife компани гурав дахь жилдээ албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж, мөн 10 км-ийн гүйлтийг өөрийн нэрэмжит гүйлт болгожээ.
Тэнцвэржүүлсэн шим тэжээл, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг олон нийтэд хэвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Herbalife компани нь Албан ёсны ивээн тэтгэгчийн хувьд 10км, 21 км, 42 км-ийн зайн уралдааны замд тамирчдын хүч чадлыг уургийн батончик бүтээгдэхүүнээрээ сэлбэв.
Г.ДЭНЗЭН: МАНАЙХААС 88, 86 НАСТАЙ ЭГЧ ДҮҮС 5 КМ-Т ГҮЙЛЭЭ
Herbalife компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэн өнөөдрийн үйл ажиллагааны талаар
“Бид гурав дахь удаагаа “Улаанбаатар марафон”-ы ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаа нь иргэдийн эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмждэг нь манай байгууллагын гол үйл ажиллагааны зорилготой нэгдэж байгаа юм.
Нийт арга хэмжээний шагнал болон зохион байгуулалтад хувь нэмрээ оруулж, 10 км-ийн гүйлтийг өөрийн нэрэмжит болгож, эрэгтэй, эмэгтэй эхний арван байранд орсон гүйгчдэд өөрийн нэрийн 265 мянган төгрөгийн бүтээгдэхүүнээр бэлэг барьж байна.
Манай компанийн 700 гаруй гишүүд марафонд гүйж, өөрсдийгөө сорьсон. Манайхаас 5 км-т хамгийн ахмад буюу 88, 86 настай эгч дүүс гүйсэн нь үнэхээр бахархалтай үйл явдал боллоо. Үйл ажиллагаа үнэхээр үр өгөөжтэй, сайхан болж байгааг онцлох нь зүйтэй.
Herbalife компани зүгээс хүмүүсийн амьдралыг аз жаргалтай болгох, эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжихэд чиглэдэг учраас бид цаашид ч ивээн тэтгэгчээр ажиллах болно. Бид марафон гэлтгүй 6000 гаруй гишүүдийнхээ дунд явган аялал, фитнесс гээд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг” гэсэн юм.
Herbalife компани олон төрлийн спортын арга хэмжээ, тамирчид, дэлхийн Хөлбөмбөгийн Клубуудыг ивээн тэтгэдэг бөгөөд Монгол улсад “Улаанбаатар марафон” болон “Эрчим” Хөлбөмбөгийн клубээр хамтын ажиллагааныхаа хүрээг тэлээд байгаа билээ.
Өнгөрсөн жил буюу “Улаанбаатар марафон 2016”-д нийт бүх зайнд 25016 хүмүүс албан ёсоор оролцсон байна. Биеийн тамир, спортоор хичээллэдэг сонирхогчид болон мэргэжлийн тамирчид 5км,10км, 21км, 42км зайд өөрсдийн тэсвэр тэвчээрийг сорин уралдана. Herbalife компани нь хамгийн олон оролцогчтой гүйлтийн нэг болох 10 км-ийн уралдааныг өөрийн нэрэмжит болгон ивээн тэтгэхийн хажуугаар тус зайд амжилттай оролцсон оролцогчдод компанийн нэрийн бэлгийг гардууллаа.
Herbalife нь тэнцвэржүүлсэн шим тэжээлийн бүтээгдэхүүний чиглэлээр мэргэшсэн олон улсын компани юм. Herbalife компани 1980 онд АНУ-ын Лос Анжелес хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг.
Өдгөө нэгэнт шинжлэх ухаанаар батлагдаж, түгээмэл дэлгэрсэн хоол орлуулах уургийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад Herbalife компани анхдагч нь байсан бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнүүд шинжлэх ухаанд тулгуурлан бүтээгддэг.
Herbalife компанийн бүтээгдэхүүнүүд чанартай бөгөөд биеийн жинг зохицуулахад үр дүнтэй болох нь Оросын холбооны улсын Хүнс Тэжээл Судлалын Хүрээлэн, Германы Ульмын Их Сургууль, Өмнөд Солонгосын Сөүлийн Үндэсний Их Сургууль, АНУ-н Калифорнийн Их Сургууль, Их Британийн Лондонгийн Империал Коллеж, Тайванийн Тайпейн Анагаах Ухааны Их Сургууль, Мексикийн Нийтийн Эрүүл Мэндийн Институт, БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн дэргэдэх Анагаах Ухааны Сургуулийн Эмнэлэг зэрэг дэлхийн олон орны их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд явуулсан клиникийн туршилтаар батлагдсан байдаг.