Энэ сарын 26-28 өдрүүдэд Хонг-Конг улсад зохион байгуулагдсан Жудо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Цагдаагийн Ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, Монгол улсын гавьяат тамирчин цагдаагийн дэслэгч М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд алтан медаль хүртэж, Ази тивийн хошой аварга боллоо.