Ц.Буяндоржийн том хүү Б.Алдаржавхлан “би гутарч зовж байгаагаа харуулахгүй”

 ariunaa-huuНэгэн цагт том групын эзэн байсан хүн ч алдах тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Монголын рок поп урлагийн нэгэн үеийг байлдан дагуулж явсан Поп дива дуучин Ариунаагийн нөхөр  “Ноёд” группын захирал Ц.Буяндорж авлигын хэрэгт холбогдож, өдгөө ШШГЕГ-ын харъяа хорих 461-р ангид хоригдож байгаа билээ. Энэ нөхцөл байдалд Ц.Буяндоржийн том хүү Б.Алдаржавхлан өөрийн фэйсбүүк хуудсандаа зургаа оруулан ар гэрт нь тохиолдсон таагүй асуудалд хэрхэн сэтгэл эмзэглэж буйгаа илэрхийлжээ.  Тэрбээр “Манай гэр бүлд хэцүү байгааг хэн ч ойлгохгүй. Намайг онгироо гэж бодож байгаа хүмүүс зүгээр л зурагнаас хүнийг таньдаг ухаан муутай нөхдүүд. Өнөөдөр төрсөн аав маань харанхуй газар сууж байхад би яаж инээж зургаа авахуулах вэ дээ. Би хэний ч өмнө хэзээ ч гутарч зовж байгаагаа харуулахгүй. Учир нь энэ миний амьдрал учраас” хэмээн бичсэн байна.

Ugluu logo

 

Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …