Өмнөд Солонгосын инженерүүд замын хөдөлгөөний эрчимтэй үед түлш хэрэглэлгүй цахилгаанаар явах боломжтой, маневр хийхэд хялбар автомашин зохион бүтээжээ. “Армадилло-1” хэмээх тус загвар нь зогсоолд байрлуулахад жижиг, түгжрэлээс гарахад хялбар үйлдэл гүйцэтгэх зэрэг олон давуу талтай аж.
Урьд нь эко машинууд олноор бүтээгдэж байсан ч “Армадилло-1” тэднээс олон зүйлээрээ давуу. Тухайлбал 10 минут цэнэглэхэд 100 км зам туулах боломжтой бөгөөд дээд хурд нь 60 км цаг хүрдэг гэнэ. Хотын түгжрэлд зориулагдсан тус автомашиныг худалдаалах үнийг олон нийтэд хараахан зарлаагүй байна.