![]()
Дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүн аялахаар төлөвлөн зорьж очин хорвоо ертөнцийн нүд алдаж, сэтгэл татам сайхныг биширч, хүмүүн төрөлхтний бодож сэтгэж бүтээн босгож байгаа хүний гараар бүтээгдсэн агуу гайхамшигт бүтээн байгуулалтыг нүдээр үзэж биеэр мэдэрч, амьдралын аз жаргал, адал явдал, хүмүүний сэтгэлийн хөөрөл, айдас, баяр жаргал хосолсон цогц мэдрэмжийг нэгэн зэрэг хүртэх тэрхүү гайхамшигт аяллын талаар уншигч та бүхэнтэйгээ хуваалцахаар 2016 оны Монгол улсын Аялал жуулчлалын салбарын мэргэжлийн байгууллагуудын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан луужин 2016” шагналын эзэн Монгол улсын шилдгийн шилдэг аялал жуулчлалын “Тэнгэр трэвел” компанийн гүйцэтгэх захирал С.Туултай хэдхэн хором уулзаж ярилцсанаа та бүхэндээ толилуулъя.
![]()
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Холливуудын найруулагч Жеймс Камерон Аватар киног бүтээснээр дэлхийн хүн төрөлхтөн ер бусын гариг ертөнцийн үзэсгэлэнт байгалийн талаар биширч ярьж байсан. Энэ гариг ертөнц биднээс их л хол хийсвэр техник технологийн хөгжлийн дэвшлийг харуулсан бүтээл гэж бодож билээ. Гэтэл өнөөдөр “Тэнгэр трэвел” ХХК энэхүү байгаль эхийн гайхамшигт бүтээл болох үзэсгэлэнтэй газарлуу олон удаагийн аяллыг амжилттай зохион байгуулж байгаа төдийгүй энэ чиглэлд шууд нислэгтэй аялал гаргах болсон талаар сонсоод энэ тухай сонирхож тодруулахыг хүссэн юм.
– Тийм ээ. Үнэхээр таны хэлсэнчлэн байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн энэ гайхамшигтай газраар буюу Аватар киноны Пандора гаригийг бүтээсэн тэр ертөнцөөр Монголчуудаа аялуулах боломжийг бид судлаж “Аватар” гэж нэрлэсэн аяллын шинэ бүтээгдэхүүнээ гаргаад энэ чиглэлд нэлээд олон жуулчнаа аялууллаа. Яг одоо ч гэсэн аяллын маань нэг групп энэ чиглэлд сайхан аялаж явна.
![]()
Энэхүү аялал нь үнэхээр аялсан хүнийхээ амьдралын туршид хамгийн үнэ цэнэтэй нандин дурсамжийг бий болгохоос гадна амьдралыг таних өвөрмөц мэдрэмж, магадгүй та бүхнийг өөр гариг ертөнцөд ирчихсэн мэт сэтгэгдлийг ч төрүүлж болзошгүй тийм л гайхамшигтай аялал байгаа юм. Хэн нэгний сонирхлыг татахгүй өнгөрнө гэж л лав байхгүй гэдэгт итгэлтэй байна.
– Энэ аяллаар жуулчид маань энэ цогцолбор газрыг бүхлээр нь үзэж чадах уу?
– Мэдээж онцлог бүх үзвэрүүд багтсан байгаа. Үүнд Хятадын зүүн өмнөд хэсгийн Хунань мужийн нутаг дэвсгэр дэхь ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнгээр аялахдаа бид Аватар киноны Пандора гаригийн дүр төрхийг илэрхийлэгч жаахан л хөдөлгөвөл уначихвий гэмээр зорчихсон мэт хадан уулсын дундуур алхаж, уулсын оройд гарч нэг уулсаас нөгөө уулсын хооронд агаарын дүүжин гүүрээр нисэн хүрч, дэлхийд цор ганц хамгийн өндөрт эгц хадан хавцалд бэхлэгдсэн, хамгийн хурдан Байлунг шилэн лифтээр өгсөж Тэнгэрийн багана гэж нэрлэгддэг Халалуяа уулыг дэргэдээс нь тольдож байгаль эхийн урласан уран зургийн галерейн бүтээл шиг үзэсгэлэнг нь нүдээрээ үзэж сэтгэлээрээ мэдэрч биеэрээ тэмтэрснээр үнэлж баршгүй сэтгэлийн ташаалыг мэдэрнэ.
Түүгээр ч барахгүй дэлхийн мэдээллийн хүчирхэг агентлаг СNN-ийн тодруулсан дэлхийн хамгийн сүрлэг 11 гүүрний нэг болох хамгийн урт хамгийн өндөрт баригдсан агуу том гранд канионы хавцлын дунд орших шилэн гүүрээр аялж сэтгэлийн эр зоригоо шалгаж амьдралын нэгэн сорилыг амжилттай давна даа.
Бидний үзэж аялах зүйл үүгээр зогсохгүй энэхүү аялал жуулчлалын цогцолбор газрын бас нэгэн гайхамшиг болсон дэлхийн геологийн паркийн салшгүй нэг хэсэг Шар луун агуйгаар аяллаа үргэлжлүүлнэ. Энэхүү агуй нь 2 давхар хуурай болон усан агуйгаас бүрдсэн байгалийн өвөрмөц тогтцыг хүний оюуны сэтгэн бодолтыг бүтээн байгуулалттай нь хослуулсан 13км үргэлжлэх 1 усан сан, 2 гол, 3 газар доорх хүрхрээ 4 цөөрөм бүхий 13 том танхимаас бүрдсэн бас нэг гайхамшигт ертөнц гэж хэлж болно.
Мөн Тэнгэрийн уулсын дундах аяллаа үргэлжлүүлэн явж Жанжиажэ хотоос 8 км-ийн зайд оршдог “Тэнгэрийн хаалга” хэмээх байгалийн бас нэгэн үзэсгэлэнт цогцолбор газрыг зорино.
![]()
Энэхүү байгалийн бас нэг өвөрмөц сонирхолтой тогтцыг үзэхээр аялагчид маань 7,455 метр урт агаарын дүүжин замаар 1,279м өндөрлүү өгсөж 99 нугачаат замыг дээрээс нь тольдон үзээд Тэнгэрийн хаалга уулынхаа оргилд гарч хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж эр зоригоо сориод хүний гараар бүтээгдсэн бас нэг гайхамшигт бүтээл болох уулыг нүхлэн тавьсан 12 хэсгээс бүрдсэн 897 метрийн урт урсдаг цахилгаан шатаар доошилж эрт дээр үеэс хятадын хаадуудын диваажинд хүрэх гарц хэмээн нэрлэсэн Тэнгэрийн хаалга хэмээх агуйдаа хүрнэ.
Энэхүү өндрөөс 99 нугачаат замаараа автобусаар буух гээд бүхий л үзэж сонирхох, туулж мэдрэх боломжуудыг энэ аяллынхаа хөтөлбөрт нарийн зохион байгуулалттайгаар оруулж өгсөн байгаа.
![]()
Энэ том гайхамшигт цогцолборыг үзэхэд нэлээд олон хоног зарцуулах шаардлагатай байдаг. Иймээс аяллын хөтөлбөртөө бид хамгийн оргил хэсгүүд заавал үзэх газрууд, биеэр туулж мэдрэх боломжит бүх зүйлийг оруулснаараа илүү онцгой байх болно.
– Энэ аялалд явсан жуулчид маань хэр сэтгэл ханамжтай ирдэг вэ? Үнэхээр өндөр сэтгэгдэлтэй байдаг байх даа.
– Энэ аялалд явсан жуулчдын сэтгэл ханамж маш өндөр байдаг 100 хувь давдаг гэж хэлж чадна. Жуулчид маань дээр өгүүлсэнчлэн байгалийн ер бусын үзэсгэлэнг хүний гараар бүтээсэн гайхамшигт бүтээн байгуулалттай хослуулан үзэж нүд алдаж, сэтгэлийн таашаал баяслыг авдаг. Бид аяллынх нь энэ сайхан мэдрэмжийг амралт ая тухтай байдал, амтат зоогтой нь хослуулан өгснөөр аяллыг нь жинхэнэ амилуулж чаддаг юм. Иймээс жуулчид үнэхээр их өндөр сэтгэгдэлтэй байдаг.
![]()
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл