Оппен косметикс:Цайруулагч бүтээгдэхүүн хуурайшуулдаг гэсэн ойлголтоо халья

Япон улсын 64 жилийн түүхтэй гоо сайхны тэргүүлэгч “Оппэн ” брэндийн дэлгүүр Монголд нээгдээд  жил гаруй хугацаа өнгөрч байгаа билээ. “Оппен косметикс” өнөөдөр  Монгол  эмэгтэйчүүдийн арьсанд тохирох арьс арчилгааны шинэ бүтээгдэхүүн болох “DR Mediack Crystal EX Line” гоо сайхны  бүтээгдэхүүнээ  танилцуулах хэвлэлийн бага хурал хийлээ.

“Оппэн” гоо сайхны бүтээгдэхүүн  үйлдвэрээсээ шууд Монголын хэрэглэгчдийн гарт хүрч байгаа гэдгээрээ давуу талтай бөгөөд  хэрэглэгч нэг бүрийнхээ арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг зөвлөж, мэргэжлийн арьсны эмч гоо сайханчид мэргэжлийн зөвлөгөөг өгдөг байна.

ОPPEN COSMETICS -ийн шинэ бүтээгдэхүүн болох  “DR Mediack Crystal EX Line” гоо сайхны бүтээгдэхүүн нь Монголын хуурайшилттай цаг агаарт тохирсон цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм.

Оппен косметикс компаний зөвлөх багш Икэда:“Олон бүсгүйчүүдийн амьдралын хэв маягаас шалтгаалан хөгшрөх явц өөр өөр байдаг.Монгол бүсгүйчүүдийн хувьд цайруулах бүтээгдэхүүнийг ихэвчлэн арьс хуурайшуулдаг гэсэн түгээмэл ойлголт байдаг. Харин манай Dr Mediack Crystal бүтээгдэхүүн арьсыг дээд зэргээр чийгшүүлж, өнгөлөг эрүүл толигор арьстай байхад тань тусална. Эрүүл арьстай байхын бас нэг нууц нь зөв эрүүл хооллолт юм. Гэхдээ монголчуудын амьдралын хэвшлээс харахад хүнсэндээ мах, гурилан бүтээгдэхүүн өргөн хэрэглэдэг. Бас эрс тэс уур амьсгалтай Монгол орон бол өндөрлөг газар нутагт оршдог. Тэр  ч утгаараа арьсны хөгшрөлт эрт явагддаг бололтой. Тэгэхээр арьсаа сайн чийгшүүлж, хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнийг хэрэглэж байхыг онцлон зөвлөх байна. Бидний санал болгож буй бүтээгдэхүүн таны өдөр тутмын арьс арчилгаанд нэмэр болохын зэрэгцээ сэвх толбыг бүдгэрүүлэх, нүх агшаах, цайруулах зэрэг олон талын нөлөөтэй. Тиймээс та арьсандаа нэг удаа хэрэглээд үзэхэд үр дүнг нь шууд мэдрэх болно” гэлээ.

Бүсгүй та дээрх бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсвэл Шангри-Ла молл 2 давхар, Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд байрлах АВ төвийг зориорой.

Японы Оппен косметикс арьс арчилгаа, гоо сайхны брэндийн шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулах зорилгоор өнөөдөр Шангрила молл 1 давхарт 6 сарын 6-нд 16:00-19:00 цагийн хооронд нарны хэт ягаан туяанаас хамгаалах арьс арчилгаа болон Япон мэргэжилтнээс зөвөлгөө авах, үнэгүй арьс оношлогоо, цайруулах бүтээгдэхүүний танилцуулга, бүтээгдэхүүний дээж тараах болно гэж хэвлэлийн бага хурал зохион байгуулагч нар хэллээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …