У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар ирэх 20-ны өдөр тулалдана

box_1-middleЭнэ онд Казахстан улсад болох мэргэжилийн боксын ДАШТ-д зодоглох тамирчдын нэрс 64кг-аас бусдад нь тодорчихоод байгаа билээ.

Учир нь 64 кг жинд зодоглох тамирчныг тодруулах асуудалд Монголын Боксын холбоо, Спорт бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ баг болон У.Мөнх-Эрдэнийн дасгалжуулагч Н.Оюунбат, МУГД Д.Батмөнх нарын байр суурь зөрчилдөж байгаа юм. Тодруулбал, эл жинд өнгөрсөн улсын аваргад түрүүлсэн З.Энхзоригийг МБХ-оос товлосон ч дэлхийд чансаагаараа тэргүүлж буй МУГТ У.Мөнх-Эрдэнэ “Би зодоглох ёстой” хэмээн маргаан үүсэгсэн.

Тиймээс хоёр тамирчны дунд боксын холбооноос сорил хийхээр болсон.Харин У.Мөнх-Эрдэнэ гавъяатын хувьд сорил хийх хугацааг тулгаж хэлсэн, оюутны наадмаас медаль аваагүй тамирчинтай тоглолт хийх шаардлагагүй хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан .Тэгвэл сорилын хугацааг хойшлуулж энэ сарын 20-нд зохион байгуулахаар болжээ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …