Гаднын жуулчин Монголын говиор аялж явахдаа могойд хатгуулжээ

 

Анхааруулга! Энэ жил могой ихтэй байгаа гэж 3-4 хүнээс сонсоод нэг л их холуур сонсогдоод тоохгүй байсан, гэтэл нэг гадаад хүний бичсэн постыг хараад айчихлаа.
Энэ гадаад хүн Говь гурван Сайханаар аялж явахдаа могойд хатгуулжээ. Могой их хортой байсан учир гар нь маш их даралттай хавдаад, цус нь бүлэгнэсэн гэнэ. Аймгийн эмнэлэг ороход эмч гарыг нь 13 хатгаж цоолжээ, хавдрыг нь буулгаж хорыг гадагшлуулах гэсэн бололтой.
Одоо УБ-т ирсэн, цус нь тогтохгүй байгаа мөн цус сэлгэх гэсэн олдохгүй Хонг Конг явсан нь дээр гэж СОС медикагийн эмч хэлсэн гэнэ.
Ер нь их ноцтой юм байна шүү, манайхан хөдөө гадаа их аялдаг болсон, хүүхэд багачуулдаа могой гэж ийм амьтан байдаг, таарвал огцом хөдөлгөөн хийхгүй аяар холдож явах ёстой гэж зааж анхааруулаарай.
Хатгуулсан тохиолдолд их хөдөлж болохгүй, хатгуулсан хүнийг хөлөөр нь явуулахгүй өргөж зөөж эмнэлэгт хүргэх ёстой, тэгэхгүй бол хорыг хурдан биеэр тараадаг гэсэн байна.
Эх сурвалж: facebook

 

Санал болгох мэдээ

А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

“Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг нь нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг эсвэл хэд хэдэн …