АНУ-ын “Эрүүл мэнд”сэтгүүлд бичсэнээр өглөө босоод доорх таван зүйлийг хийх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар бичжээ.
Өглөөний нарнаас хоцрох
АНУ-ын (Northwestern University (Feinberg)) –ийн судалгаагаар өглөөний нар хүний эрүүл мэндэд тустай болохыг тогтоожээ. Өглөөний наранд биеэ ээдэг хүмүүс, үдийн 12 цагийн сүүлээр наранд биеэ ээдэг хүмүүстэй харьцуулахад биеийн жин, дархлаа илүү байдаг аж.
Ус уухгүй байх
АНУ-ын (University of Pittsburgh)-гийн анагаах ухааны тавийн судалгаанд зааснаар өглөө ус уухгүй бол өдөр ус дутагдаж амархан уурлах, бие сульдах, нойр хүрэх, хараа муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
Өглөөний хоол идэлгүйгээр дасгал хөдөлгөөн хийх
Өглөөний цайгаа уулгүйгээр биеэ хэт ачаалж дасгал хөдөлгөөн хийх тэр тусмаа гүйх нь хүний биед хортой гэнэ. Хэрэв өглөө бүр тогтмол дасгал хийдэг бол хоол идсэний дараа хийх хэрэгтэй. Өглөөний хоол идээгүйн улмаас хүний бие организм ууртай болох, толгой эргэх, сэтгэн бодох чадваруудад сөргөөр нөлөөлдөг байна.
Уургалаг хоол идэхгүй байх
Өглөөний хоол идэх нь хүний биеийн бодисын солилцоог дэмжих олон ач тустай. Гэхдээ уургалаг хоол идсэнээр биеийн булчин нөхөн төлжиж өдрийн турш цоглог эрч хүчтэй байдлыг нэмэгдүүлдэг. Гэхдээ өглөө гадил жимс нохойн хошуу гэх мэт жимсийг хэрэглэж болохгүйг санаарай.
Стрессдэх
Өдөр тутмын амьдралд бухимдах стрессдэх зүйл зөндөө бий. Гэвч өглөө уурлаж бухимдсанаар хүний биед тийм ч сайнгүй. Өглөө уурлаж бухимдах нь таны ажлын бүтээмжээс бууруулдаг төдийгүй амархан хөгшрөх үндэс суурийг бий болгодог.