Монголчуудаас анх удаа хүйсээ солиулах хагалгаанд орж эмэгтэй хүн болсон Гамбууш буюу хатагтай Ган-Од онгоноо зарж, улмаар хүүхэд гаргана хэмээн ярьж байсан билээ.
60 хэдий нь гарсан ч хэзээ ч гандан буурахгүй цоглог эмэгтэй маань хүүхэд төрүүлэх бодлоосоо татгалзах шийдвэрт хүрчээ. Энэ тухайгаа тэрээр “Эмэгтэй хүн 40 нас хүртлээ хүүхэд гаргаагүй бол “дауны синдром”-той хүүхэд төрөх магадлал маш өндөр гэдэг. Тийм учраас хүүхэдтэй болох асуудлыг сайн бодож үзэх хэрэгтэй болсон. Нэг хүүхэд төрүүлсэн чинь өвчтэй хүүхэд гараад ирвэл хэцүү биз дээ. Одоо намайг хүүхэд төрүүлбэл “дауны синдром”-той хүүхэдтэй болно гэсэн. Тийм учраас хүүхэд гаргахгүй” гэжээ.
Г.Сонор ugluu.mn