2014-2015 оны Аваргуудын Лигийн шигшээ тоглолтыг зохион байгуулах эрхийн төлөө Польшийн нийслэлд байрлах National цэнгэлдэх болон Германы нийслэлд байрлах Olympic гэсэн хоёр цэнгэлдэх өрсөлдөж улмаар шигшээ тоглолтыг Германы нийслэл Берлин хотод байрлах Olimpic цэнгэлдэх зохион байгуулах эрхтэй болсон байна . Польшчууд шигшээ тоглолтыг зохион байгуулахад хангалттай мөнгө гаргахаа мэдэгдсэн ч тэднийг арьс өнгөний үзэлийг дэвэргэж магадгүй хэмээн үзсэнээр Берлинд болохоор болжээ . Olimpic цэнгэлдэхэд 1936 оны Олимпийн их наадмын хөлбөмбөгийн төрлийн шигшээ тоглолт болон 2006 оны ДАШТ-ний шигшээ тоглолт болж байсан бөгөөд 74,064 хүний суудалтай аж.
Мэдээг бичсэн : С.Болдгэрэл хийморь.мн