Дэлхийн хэмжээний томоохон цахим сайтууд болох Google, Apple, Facebook зэрэг компаниудын ажилчид үдийн цайндаа юу иддэг вэ? Орчин үеийн албан байгууллагын цайны газрууд дэлхийн шилдэг ресторануудтай өрсөлдөхөөр болсон гэхэд хилсдэхгүй. Мэдээж эдгээр цайны газрууд тухайн байгууллагын ажилчдад хоол хийж өгдөг. Магадгүй томоохон компаниудын амжилттай ажиллаж байгаа нь ажилчдаа сэтгэл дундуур байлгахгүйг хичээж, үдийн хоол оффисийн орчин зэрэг ажиллах нөхцөл байдлыг дээд зэргээр хангасантай холбоотой ч байж болох юм. Ингээд цахим салбарыг дэлхийд эзэгнэж байгаа байгууллагуудын ажилчдын үдийн цай ямар байдгийг уншигч та бүхэнд сонирхуулъя.
1.Google корпораци
Google корпорацийн төв байр Нью Иорк хотноо байрладаг. Тус компани нь Манхеттений гайхалтай сайхан үзэмжийг харж болохуйц тав тухтай хэсэгт зоогийн газраа байршуулсан байна. Ажилчиддаа зориулж өдрийн гурван удаа хоол өгдөг бөгөөд хоолны газар нь хэд хэдэн хэсэгтэй байдаг аж. Энэ нь үндсэн хоолны, зуушны, тараг болон ундааны мөн түргэн хоолны зэрэг хэсгүүд байрлана. Дэлхийн хамгийн алдартайд тооцогдох энэхүү компани интернетэд ” Хэрвээ та ажилдаа дургүй байгаа бол зүгээр л Google-д ажилладаг найзтай болоод тэдний цайны газар хүрэлцэн ирээрэй. Үнэхээр итгэмээргүй гайхалтай байх болно” хэмээн бичсэн байна.
2.Apple корпораци
Apple корпорацийн төв байр Калифорниа хотын Купертинод байрладаг. Тэд зоогийн газраа Caffè Macs гэж нэрлэдэг бөгөөд маш цэлгэр уужим зайтай байдаг мөн л ажилчиддаа үнэгүй хоол өгдөг. Caffè Macs нь Мексик, Итали, Япон, Испани, Франц үндэсний хоолнуудыг хийдэг ба түргэн хоолнууд ч гаргадаг байна. Өглөөний цайндаа ажилтнууд нь ихэвчлэн гүзээлзгэнэ, Франц маягаар шарсан талх, шоколадтай бялуу, шинэхэн шүүс хэд хэдэн төрлийн зайрмаг бусад амттануудыг зооглодог. Мөн тэдний цэс байнга өөрчлөгдөж шинэчлэгддэг гэнэ.
3.Facebook