Та арьсныхаа хуурайшиж харласан хэсгүүдэд санаа зовж явдаг юм биш биз. Арьсны асуудлаа химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнээр шийдэж болох ч өртөг өндөртэй. Үүний оронд гэрийн нөхцөлд эрүүл байгалийн аргаар үр дүнтэйгээр цайруулах аргыг танд санал болгож байна.
Энэхүү аргыг хэрэглэснээр таны хуурайшсан, харласан арьс 15 минутын дотор цайрах болно.
Орц: Нэг халбага оливын тос, халбага сод, халбага давс\ амны халбага\
Хийх арга: Найрлагад орсон зүйлсээ саванд нэг дор бүгдийг хутгасны дараа харласан хэсгүүддээ 15 минут түрхээд бүлээн усаар угаана. Үүний дараа нарнаас хамгаалах тос түрхээрэй. Мөн Е витаминаар баялаг хоол хүнс идэх нь таны арьсыг өнгөлөг толигор болгоход тусалдаг. Хэрэв илүү богино хугацаанд цайруулахыг хүсвэл дээрх найрлагад дээр хэдэн дусал Кокосын тос дусаагаарай. Энэхүү аргыг долоо хоногт 1-3 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй.