Энэ сарын 18-нд Турк улсын Самсун хотноо Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпийн XXIII наадам эхэлсэн. Тус наадамд 97 орны 3000 гаруй тамирчин оролцож байгаа аж. Манай тамирчдаас Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Бадамсамбуугийн Мөнх-Оргил хүрэл медаль хүртжээ. Тэрбээр ийнхүү сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпоос гурав дахь медалиа зүүж байгаа юм байна. Мөн манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57-кг-д Б.Оюундэлгэрэх мөнгөн медаль, 52-д Г.Лхагвасүрэн хүрэл медаль хүртсэн байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл