Шатахууны үнэ дахин хямдарна

igmӨчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзах үеэрээ шатахууны үнэ дахин хямдарна гэж мэдээлсэн.  Тэрээр ирэх сарын 10-ны дотор орон даяар шатахууны үнийг 50 төгрөгөөр хямдруулахаар болж, бэлтгэл ажлыг Засгийн газар, холбогдох газрууд хангаж байна.

Энэ нь Засгийн газрын Монголбанктай байгуулсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ юм байна.
Увс аймагт шатахууны үнэ 80 төгрөгөөр хямдарсан. Цаашид бүх аймагт шатахууны үнэ хямдарч, үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч тогтворжино гэж үзжээ.

Д.Гэгээ Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын эхний нүүдэл – Г.Занданшатарыг танхимдаа урьж ажиллуулахаар болов

Украин–Оросын зөрчил, АНУ-ын Ойрхи Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал зэргээс үүдэлтэй дэлхийн эдийн засгийн тодорхойгүй, …