Эрүүл амьдрахыг хүн бүр л хүсдэг. Заавал өвчилснийхөө дараа эмнэлэг гэлгүйгээр биеэ эрүүлжүүлэх аргууд бий. Жишээ нь мацаг. Эртний энэтхэг, түвд, монголчууд мацаг барихыг биеэ эрүүлжүүлэх шилдэг арга гэж үзсээр ирсэн нь учиртай. Тогтмол мацаг барих нь дотоод биеийн цэвэрлэгээ, хоол хүнсний зогсолтгүй эргэлтийг зогсоож, хүний биед хуримтлагдсан олон хорт бодис, илүүдэл хаягдлыг биеэс цэвэрлэж бодисуудыг задралд хүргэж гаргадаг.
Ингэснээр таны оюун санаа ч эрүүлждэг. Мэдээж элдэв өвчнөөс сэргийлэх сайн талтай. Мацаг барих нь 22-55 насныханд илүү тохиромжтой. Элэг, цөсний өөрчлөлттэй, зүрх судасны өвчтэй хүмүүст илүү үр дүнтэй байдаг. Та хагас мацаг барихаар шийдсэн бол хоол идэлгүй зөвхөн шингэн зүйлийг л уух хэрэгтэй.
Энэ нь бүтэн 24 цаг үргэлжилж байж сая үр дүнд хүрнэ. Ганц хоёрхон удаагийн мацаг барилтаар өөрийгөө эрүүлжүүлсэн гэж ойлгож болохгүй. 7-10 хоногт тогтмол нэг удаа хийж байж жинхэнэ үр дүнд хүрнэ. Харин мацаг барилт дууссаны дараа хүнд хэлбэрийн хоолноос татгалзаж бие организмаа хооллолтод аажмаар дасгаарай.
Уншигчиддаа сүүн мацгийг хэрхэн барих талаар зөвлөгөө хүргэе. Сүүгээр мацаг барихын тулд долоо хоногийн нэг өдрийг сонго. Сонгосон өдрийнхөө 13.00 цаг хүртэл юу ч идэж болно. Харин 13.00 цагаас хойш ганцхан сүү л ууна. Өлссөн ч, цангасан ч сүү л ууна гэсэн үг. Гэхдээ их хэмжээгээр биш. Өл, цангаа тайлах маягаар л уух хэрэгтэй.
Маргааш өглөө нь мацгаа тайлах учиртай. Өглөө сэрэнгүүтээ усанд орж, нэг аяга лимон, зөгийн балтай ус ууна. Ус ууснаасаа цагийн дараа ногоон өнгийн байцаа, яншуй гэх мэтийн ногоогоор салат хийж ид. Гэхдээ салат чинь ямар ч амтлагчгүй байх ёстой. Тэгээд өдрийн 13.00 цаг хүртэл дахиад л сүүгээ ууна.
Ингээд 24 цагийн турш үргэлжилсэн мацаг чинь тайлагдана. Сүү бол биеийн хорыг гадагшлуулдаг гайхалтай бүтээгдэхүүн. Энэ мацгийг дорж хаяж тасралтгүй гурван cap барих хэрэгтэй. Биеийн хор чинь гадагшилж, жингийн илүүдэлтэй хүмүүс жингээ хаях боломжтой. Мацгаа арай хүндрүүлье гэвэл сүүний оронд ногоон цай юм уу, усыг сонгож болно.
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”