Үс бууралтах нас нь болоогүй атал хар залуугаараа үс нь хэсэгчлэн болон бүхлээрээ бууралтаж, цайрсан хүмүүс байдаг шүү дээ. Хэрхэн, ямар учраас үс цайрч, бууралтдаг шалтгааныг танилцуулъя.
Залуу хүн заримдаа бүр хүүхдийн үс бууралтаж, зарим хэсгээрээ цагаан үс ургасан байдаг. Энэхүү үс наснаасаа эрт цайрах үзэгдлийг Вернер хам шинж гэх бөгөөд энэ нь хүний цусан дахь меланин, кортикостероид гэх эд эсний үйлдвэрлэл зогссонтой холбоотой аж. Эдгээр эсүүд нь хүний залуу насанд үсний хар, бор, шар өнгийг тодорхойлдог эсүүд бөгөөд удамшлын шалтгаан эсвэл эдгээр эсүүдэд шаардлагатай уураг, тэжээл авч чадаагүйгээс устдаг байна. Меланин, кортикостероид устаж, үйл ажиллагаа нь зогссоноор хүний эрүүл мэнд, амь насанд аюулгүй ч үсний өнгө алдагдаж улмаар цайдаг байна. Энэ нь хөгширсөн гэсэн үг биш харин таны үс ямар ч өнгөгүй болж байна гэсэн үг. Зарим тохиолдолд үүнийг хүний биологийн нас нь бие организмын наснаасаа түрүүлж явснаас үс бууралтдаг гэж тайлбарлах нь бий. Гэхдээ энэ нь эцсийн эцэст үсний өнгийг тэтгэгч тэдгээр эсүүдтэй л холбоотой юм.
Та бүхэнд өнөөдөр бид байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд ашиглан гэрийн нөхцөлд хэрхэн бууралтаж цайрсан үсийг эмчлэх жоруудыг танилцуулж байна.
Арга 1 Хэрэг болох зүйлс:
Какаоны тос
Нунтагласан карри навч
Хэр их газар түрхэх гэж байгаагаасаа хамааруулаад орцыг ижил хэмжээтэй холино. Дараа нь хольцыг зөөлхөн гал дээр бага зэрэг буцалгаад сэрүүн газар хөргөнө. Хөргөснийхөө дараа зөвхөн бууралтаж цайрсан үстэй хэсгийнхээ хуйханд зөөлхөн үрж түрхээд 5-8 минут байлгаад бүлээн савантай усаар угаана. Энэ аргаар 7 хоногт 3 удаа 2-3 сарын турш хийгээрэй. Таньд үр дүн авчрах болно.
Арга 2
Үнээний сүү, цөцгийн тосыг ижил хэмжээгээр хольж хутгаад бууралтаж цайрсан үстэй хэсгийнхээ хуйханд зөөлхөн үрж түрхээд массаж хийгээд мөн 5-8 минут байлгаад бүлээн савантай усаар угаана. Энэ аргаар 7 хоногт 2 удаа 2-3 сарын турш хийгээрэй. Арга 1-ийг бодвол харьцангуй үр дүн багатай ч гэсэн амархан хийгддэг арга юм.
Эх сурвалж:solongonews.mn